Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа
00

Монгол Улсад орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой өнөөдөр /2021.11.04/ тохиож байна.
Эл өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсаныг Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар гардууллаа. Мөн хошууч генерал Ж.Содномыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат хуульч цол тэмдгээр шагнасан юм.



