Л.Энх-Амгалан: Ажлын байрандаа архидан согтуурсан Хуулийн хэлтсийнхэндээ хариуцлага тооцно

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:595233.jpg

БШУЯ-ны хууль зүйн хэлтсийн зарим ажилтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч буй зураг цахим орчинд цацагдсан. Тэгвэл эдгээр ажилтнуудад хариуцлага тооцож, нийтэд мэдээлнэ гэдгээ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.

Тэрбээр "Төрийн хууль дүрмийг уландаа гишгэсэн эдгээр задарсан нөхдөд арга хэмжээ авч,нийтэд мэдээлнэ гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино" гэжээ.

@Bamaraa Төрийн хууль дүрмийг уландаа гишгэсэн эдгээр задарсан нөхдөд арга хэмжээ авч,нийтэд мэдээлнэ гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино.#NoDoubleStandard https://t.co/mcGRvE8chw

— Л.Энх-Амгалан (@enkhamgalanmp) November 3, 2021