Берлиний Элчин сайдын яамны гаднаас Оросын дипломатчийн цогцос олджээ

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:8888888.jpg

Германы нийслэл дэх тус улсын ЭСЯ-ны гаднаас Оросын дипломатч нас барсан байдалтай олджээ.

Түүний цогцсыг аравдугаар сарын 19-ний өдөр Берлиний хашааг хамгаалж байсан цагдаа нар явган зам дээрээс олсон гэж Der Spiegel сайт мэдээлэв. Тэрбээр өндрөөс унаж амиа алджээ. Гэхдээ яаж унасан нь тодорхойгүй байна.

ОХУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нэрээ зарлаагүй дипломатын үхлийг "эмгэнэлт осол" гэж нэрлэжээ.

Германы Гадаад хэргийн яам түүнийг нас барсныг баталсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Амь хохирогч 35 настай, Оросын элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн даргын жагсаалтад бичигдсэн байсан гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: BBC