Самарт явсан 15 иргэний нэг нь сураггүй алга болжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
10
legacy:obeg/unnamed (3).jpg

Төв аймгийн Эрдэнэ сумын “Галтай булнай" хэмээх газар руу самарт явсан 15 хүний нэг нь сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлага мэдээлэл энэ сарын 5-нд буюу өнгөрсөн баасан гаригт онцгой байдлын албанд ирж, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч одоог хүртэл олоогүй байна. Сураггүй алга болсон иргэн нь 45 настай эрэгтэй аж.

Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэлч нохойтой, самарт хамт явж байсан иргэд 2 бүлэг болон хуваагдаж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан бүлэг “Сонгинотын-Эх" гэдэг газраас иргэн Э/45 настай, эрэгтэй/-ийн бээлийг олж, тус сумын Баянтуул багийн “Хагийн хар нуур" гэдэг газрын чиглэлд 17 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна.