Иракийн Ерөнхий сайд руу тэсрэх бөмбөг тээвэрлэсэн дроноор халджээ

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:11555.jpg

Иракийн Ерөнхий сайд Мустафа Аль-Кадхими руу ням гарагт тэсрэх бөмбөг ачсан нисгэгчгүй онгоцоор халджээ.

Багдадын ногоон бүсэд байрлах өндөр хамгаалалттай түүний эзэмшил рүү тэсрэх бодис тээвэрлэсэн гурван дрон нэвтэрсэн байна. Мустафа Аль-Кадхимийн хамгаалалтын албаныхан гурван дроны хоёрыг амжилттай устгасан ч, зургаан хамгаалагч нь хүнд шархаджээ.

Иракийн цэргийнхэн "Аль-Кадхими ямар ч гэмтэл аваагүй, биеийн байдал нь сайн байгаа бөгөөд энэ бүтэлгүй оролдлоготой холбогдуулан шаардлагатай арга хэмжээг авч байна" гэж мэдэгдэв.