Самарт яваад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Төв аймгийн Эрдэнэ сумын “Галтай булнай" хэмээх газар руу самарт явсан 15 хүний нэг нь сураггүй алга болсон талаар бид мэдээлсэн. Тодруулбал, энэ сарын 5-нд буюу өнгөрсөн баасан гаригт 45 настай эрэгтэй Э сураггүй алга болж, онцгой байдлын газрын алба хаагчид эрэлч нохойтой, самарт хамт явж байсан иргэд 2 бүлэг болон хуваагдаж эрэн хайж буй.
Нэгдүгээр бүлэг тус сумын “Туул” гол гэдэг газраас “Бэрхийн даваа” гэдэг газар хүртэл 18 км-т, хоёрдугаар бүлэг “Сонгинотын-Эх” гэдэг газраас “Хагийн хар нуур” гэдэг газрын чиглэлд 17 км-т, гуравдугаар бүлэг Эрдэнэ сумын төвөөс “Мойлтын пост” гэдэг газар хүртэл 90 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул өнөөдөр 07.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.



