БШУЯ: 2,3 настнуудыг цэцэрлэгт хамруулах нь эрсдэлтэй тул харзнах шаардлагатай гэх дүгнэлт гарсан

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
20
legacy:Enh-Amgalan said/4678.jpg

БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас 2,3 настнуудыг цэцэрлэг хамруулах эсэх талаар тодрууллаа. Тэрбээр "УОК, ЭМЯ, БШУЯ-ны хамтарсан ажлын хэсэг орон даяар ажилласан. Бүр цэцэрлэгт эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн. Ингэхэд яг одоогийн байдлаар 2, 3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах нь эрсдэлтэй байна. Яагаад гэвэл улс даяар томуугийн дэгдэлтийн үе эхэлж байгаа учраас харзнах шаардлагатай гэдэг дүгнэлт гарсан.

Цаашдаа цэцэрлэг 2 наснаас эхлэх ёстой уу эсвэл 3 наснаас эхлэх үү гэдэг үндэслэлийг Боловсролын багц хуулийн хэлэлцүүлгээр шийднэ" хэмээлээ.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • K
    K

    Huuhdiig yadaj 3 hurtel n gert n harah heregtei

  • З
    Зочин

    Бусад насны хүмүүс цэцэрлэг, сургууль, их сургууль, ажил төрөлдөө явж болж байхад 2-3 насныхан болдоггүй яасан ялгавартай хандаж байна. Энд ямар нэг эрсдлийн үнэлгээ гэж худал яриад хэрэггүй. Бүх л насныхан эрсдэлтэй байгаа. Гэтэл тэднийг ялгаж байгаа нь Боловсролын яам ажлаа хийж чадахгүй, хүүхдүүдийг үл тоох хандлага гаргаж байна.