Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
1000 машины зогсоол болон Төв цэнгэлдэх хүрээлэнд махны задгай худалдаа зохион байгуулна
10

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өвлийн махны борлуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өвлийн идэштэй холбоотой 31 цэгийг бий болгоно. Улаанбатар хотод долоон тогтмол байршилд стандартын шаардлага хангасан махны цэгүүд ажиллуулна. Бидний хэлж заншсанаар 1000 машины зогсоол болон Төв цэнгэлдэх хүрээлэнд аймаг, орон нутгаас орж ирсэн махны задгай худалдааг тогтмол зохион байгуулна. Мөн Хархорин зах, Саруул зах, Лавай төв, Тэнгэр плаза, Амгалан зах зэргүүдэд тогтмол махны худалдаа эрхэлнэ" гэв.

.webp)

