Э.Мөнх-Эрдэнэ: С.Чулууны Хятадад зарсан түүхийн баримтыг А4-ийн цаасаар хэвлээд давхарлаж тавихад Централ Таурын өндөртэй дүйцнэ

Нийгэм
Б.АмарбаясгаланУнших: 5 мин 52 сек
670
legacy:Умаахан зураг/1109/Мөнх-Эрдэнэ.jpg

2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газар байгуулахдаа хамгийн их асуудал дагуулсан нэгэн сайдыг томилсон нь Соёлын сайд С.Чулуун байв. Тэрбээр Монгол-Хятадын байгууллагад харилцан солилцох журмаар дэлхийд ганц ч байж болох 640.000 нүүр архивын баримтыг Хятадад өгсөн гэх мэдээллийг уншигчид мэдэж буй за.

Тэгвэл уг баримт бичиг нь ямар учиртай материал байсан талаар МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн Ахлах багш Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Соёлын сайд асан С.Чулуун түүхийн баримт бичгийг БНХАУ худалдсан гэх мэдээлэл гараад байгаа. Уг асуудалд та ямар байр суурьтай байна?

-Энэ бол Соёлын сайд асан С.Чулуун албан тушаалаа урвуулан ашиглаж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, соёл өвийн эсрэг хийсэн ноцтой үйлдэл мөн гэж үзэж байна. Чин Улсын үетэй холбогдох энэ баримт нь зөвхөн Монгол Улсад л хадгалагдаж байсан, цорын ганц, дахин давтагдашгүй, хосгүй үнэт архив байсан юм. Хятадын талын хүмүүс ч үүнийг нь чухалчлан үзэж, “Хүрээ сайдын архив нь хэмжээний хувьд маш том, бүрэн бүтэн хадгалагдсан. Чин улсын үеийн аль нь ч цэргийн жанжин, амбан сайд нарын архив Хүрээ сайдын архивын дайны бүрэн бүтэн хадгалагдаж ирээгүй” зэргээр магтаж байсан юм.

Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний бүрэн архив Чин-гийн үеийн олон амбаны алинд нь ч байхгүй гэсэн үг. Хятадын өмнөд мужийн бичиг баримт ч ийм бүрэн биш юм гэдгийг хэлж байгаа хэрэг юм.

Гэтэл ийм үнэт, цор ганц, хосгүй, А4-ийн цаасаар хэвлээд дээр дээр нь давхарлаж тавихад Төв талбайн хажуу талын Централ Таурын өндөртэй дүйцэхүйц их хэмжээтэй архивын баримтыг С.Чулуун толгой мэдэн Хятадад өгсөн нь албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг мөнөөсөө мөн.

Аль нэг дарга гарын үсгээрээ барьцаалж зөвшөөрөл зардаг, аль нэг цэцэрлэгийн захирал газраа барилгын компанид зардаг шиг улс нийтийн өмчийг нэг эрх мэдэлтэн дур мэдэн зарсан хэрэг. Зарсан гэдэг нь Монгол Улс Хятад талаас эргүүлж архивын баримт бүү хэл зүгээр нэг ширхэг хоосон цагаан цаас ч аваагүй юм. Хятадууд манай архивын баримтын эхний 20 ботийг хэвлээд 6 сая гаруй төгрөгөөр зарж байхад сохор зоос ч манай улсад орж ирээгүй. Хятадууд дахин 1260 ботийг хэвлэх гэж байна. 20-хон боть нь зургаан сая гаруй төгрөг бол нийт 1280 боть нь хэд болох вэ?

Ийм атал С.Чулуун хэнд ч хэрэггүй хэдэн захиа л өгсөн гэж мэлзээд байгаа нөхөр. Хэнд ч хэрэггүй байсан юм бол яагаад 20-хон боть нь зургаан сая гаруй төгрөгөөр зарагдаад, бүүр дуусчихаад байгаа юм бэ, авсан хятадууд нь баярлаж, дэвхэцээд байгаа юм бэ. Энэ бол тун ноцтой хэрэг шүү.

-С.Чулууны хамтардаг Хятадын хил хязгаарын түүх, газар зүйн хүрээлэн нь Солонгостой хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэн Солонгосын түүхийг гуйвуулсан гэсэн мэдээллийг та баримттай гаргаж ирсэн байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Дараагийн хамгийн харамсалтай зүйл нь С.Чулууны хамтран ажилладаг Хятадын хил хязгаарын түүх, газар зүйн хүрээлэн гэдэг нь өөрөө их маргаантай байгууллага байгаа юм. Жишээ нь, уг хүрээлэн 2002-2007 онд Солонгостой хамтран хэрэгжүүлсэн “Зүүн Хойд Ази” судалгааны төслийнхөө хүрээнд Солонгосын түүхийг гуйвуулан, эртний Солонгосын Гогурёо улсыг “эртний хятадын нэг угсаатны байгуулсан зах хязгаарын жижиг улс” гэх зэргээр бичих болж, үүнийг нь ч олон хятад судлаач дэмжиж судалгаа гаргаж эхэлсэн байгаа юм. Иймд Солонгосын Засгийн газар хүртэл эсэргүүцэл гаргаж, түүх гуйвуулахаа зогсоо гэж байсанг та бүхэн доор холбоосоор орж уншаарай https://www.mofa.go.kr/eng/wpge/m_5436/contents.do

Мөн энэ асуудал одоо болтол шийдэгдэггүй Хятад, Солонгосын хоорондох маргаантай асуудал болсоор байгааг аль ч мэдээнээс унших боломжтой. Солонгосын цаашлаад Японы, бусад хөрш улсынхаа түүхийг гуйвуулж чаддаг, чадах ч ёстой, бүүр ийм зорилготой энэ хүрээлэнтэй хамтран ажилладаг С.Чулуун яг ямар санаатай хүн бэ. Бидэнд мэдэгдэж байгаа нь энэ. Мэдэгдэхгүйгээр өөр ямар ажил хамтарч хийсэн бол.

legacy:irged namar/мөөгий.jpg



-Энэ баримт бичгүүдийг өгснөөрөө Монгол Улсад дээрх улсуудын жишээ шиг ийм төрлийн асуудал гарах уу?

-Хангалттай гарна. Одоо хятадууд манай түүхийг юу гэж бичихийг бид таашгүй. Солонгосын хувь заяа биднийг хүлээж байна. Ер нь манайхан Хятад улс сүүлийн хэдэн жил хөрш улсуудынхаа архивын зорилготойгоор цуглуулсанг, ялангуяа Шинжааны асуудалтай холбоотой, тэнд юу юу хийж байгааг жаахан судалж үзээсэй билээ.

Тэнд болж байгаа зүйл Өвөрмонгол, цаашлаад манай түүх соёлд давтагдах нөхцлийг С.Чулуун бүрдүүлж өглөө. С.Чулууны дотно найз, манай архивын баримтыг авахад голлон оролцсон, Хятадын хил хязгаарын түүх, газар зүйн хүрээлэн захирал Лишен гэж хүн үнэхээр сэжигтэй нөхөр. Тэрбээр Хятадын Коммунист Намын Төв Хорооны Шинжааныг зохицуулах бүлгийн мэргэжилтэн. Угсаатны хэрэг эрхлэх хорооны гишүүн, Үндэсний аюулгүй байдлын бодлогын хорооны судлаач зэрэг дандаа ЦӨӨН ТООТ ҮНДЭСТНИЙ асуудлыг мэдэж, зөвлөдөг нэгэн.

Хятадын дарга Си Жиньпин хятадын 56-н үндэстэн хятад болох ёстой гэсэн бодлого баримталдаг. Түүнийх нь үр дүн Өвөр монголчуудын бичиг үсэг, соёлыг хязгаарлахаар илрээд байгаа бид бүгдээрээ мэдэж байгаа. Лишен энэ ажлыг хийдэг хүмүүсийн нэг. Мөн тэрбээр "Хятадын тухай түүхэн ойлголтын үүднээс, Хүннү улс бол дотоод юм. Өөрөөр хэлбэл, Хүннү улс бол Цинь, Хань улсуудын үед Хятад улсыг бүрдүүлж байсан нэг хэсэг мөн (对于历史上的中国而言,匈奴是“内”, 即匈奴是秦汉时期中国的组成部分)" гэж ил цагаан бичдэг хүн. Одоо хятадын тал тэр их баримтыг яаж судалж, юу гэж бидний түүхийг гуйвуулахыг С.Чулуун ч таах аргагүй болжээ.

-Хэрвээ С.Чулууны гэм буруутай нь хуулиар тогтоогдвол зарагдсан түүхийн чухал бичиг баримтыг Монгол Улсаас эргүүлж авах ямар нэг оролдлого санал санаачлага гаргах уу?

-Одоо бидэнд цорын ганц арга байгаа нь С.Чулууны гэм буруутайг тогтоож, архив өгсөн ажил нь буруу байсан гэж шийдэх. Тэгсэн нөхцөлд хууль зөрчсөн, буруу зүйл тул хуулбарласан архивын материалаа буцааж авах үндэслэл үүснэ.

Хэрвээ С.Чулуун буруугүй гэх юм бол архивын хэрэг ч зөв зүйтэй болж, хятад ч тэр бүхнийг ашиглах бүрэн дүүрэн эрхтэй болно гэсэн үг. Төр засгийн эрх бүхий байгууллагууд энэ бүхэнд анхаарч, холбогдох арга замаараа архивын баримтаа авах болов уу гэж найдаж байна. Ингэж л байж манай Монгол Улс улс шиг улс гэдэг нь нотлогдох юм. Төрийн хамгийн чухал үүргийн нэг шударга ёсыг тогтоох буюу гэмтний гэмийг үүрүүлэх, гавьяатын гавьяаг хөхүүлэн шагнах билээ.

-Ер нь түүхч, судлаач хүмүүс ямар ёс зүй, ёс суртахуун баримтлах ёстой юм бэ?

Их олон зүйл хэлж болно. Үгүй ядаж бусдын оюуны бүтээлийг эрхийг зөрчихгүй байх ёстой. Залуу, эмэгтэй судлаачдын эрхийг хүндэтгэх хэрэгтэй. Бусдын бүтээлийг өөрийн нэр дээр бичихгүй байх ёстой.

Хамгийн гол нь худлаа ярьж, хулгай хийхгүй байх учиртай. За ер нь С.Чулууны хийж байгааг хийхгүй, түүний яг эсрэг дүр нь байхад л та ёс зүйтэй, ёс суртахуунтай хүн болчихно доо.

-Өөр нэмэлт мэдээлэл танд байна уу?

-Энэ С.Чулуун мэтийн албан тушаалаа ашиглан, аль нэг даргын өмгөөлөлд орсон өчүүхэн дарга нарын үг, үйлдлийг байнга хянаж байгаарай. Тэд боломж л гарвал хулгайлах, хуурах гэнэ шүү.

С.Чулуун өөрийнх нь гэмийг илчилсэн хүмүүсийг ажлаас нь халуулж, ална гэж дарамталж, агсан согтуу тавьж зүйл бүрээр зовоосон. Гэвч шударга үнэн хэзээд ялдаг жамтай. Энэ мэт дарамтнаас айлгүй, элдэв янзын бусармаг үйлдлийн эсрэг дуугарч байгаарай. Та ганцаардахгүй, танд хүч байгаагүй шүү гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа

Х.Умаахан

Хуваалцах:670

СЭТГЭГДЭЛ (67)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • G
    ggg4 жил өмнө

    za tegej hudlaa shaagad yahavdee alban tushaald ni shunad hudlaa hutsdagaa bolih heregtei

  • И
    Иргэн4 жил өмнө

    Эх орноосоо уравсан ял өгч ил шударгаар нэллттэй шүү. Энэ бол яах аргагүй эх орноосоо урвасан гэмт хэрэг байна.

  • З
    Зочин4 жил өмнө

    Чулуун гэж сда аль аймгийн ямар гарал үүсэлтэй сда вэ

  • З
    Зочин4 жил өмнө

    Цаазын тавцанд зогсох ёстой ч, урвагчид тийм боломжийг хаасан болохоор нүгэлтнүүд эрлэгийн элчийн шүүлтээр орохдоо тамд шидэгдэх нь гарцаагүй. Түүхэн баримтыг хятадуудад өгөхийг ганц хүн биш бүхэл бүтэн бүлэглэл цаана нь байгаа даа. Хүмүүст мэдэгдсэн, хятадын тагнуул гэж хэлээд байдаг нэг хүнээс гадна мэдэгдээгүй хэдэн ч тагнуул, урвагчид байгааг бид мэдэхгүй. Ямартай ч урьдын цагт хятадууд, тэдний үр удмыг нарийн бүртгэж хянадаг байсан, одоо тийм юм байхгүй.

  • З
    ЗОЧИН4 жил өмнө

    Чулуун түүхийн хүрээлэнгийн захирал байхдаа энэ үйлдлийг хийсэн юм бол ШУА-ийн удирдлага ерөнхийлөгч Рэгдэл, Нийгмийн салбарын дэд ерөнхийлөгч Чулуунбааатар нар бас хариуцлага хүлээх ёстой баймаар. Тэд мэдэжл байсан баймаар. Болно гэж үзсэн юм байлгүй.

  • З
    ЗОЧИН4 жил өмнө

    Үндэсний Аюулгүйн Зөвлөлийн хариуцсан асуудал баймаар юг уг асуудал нь. Шүүх прокуроороосоо өмнө.

  • З
    ЗОЧИН4 жил өмнө

    Үндэсний Аюулгүйн Зөвлөлийн хариуцсан асуудал баймаар юг уг асуудал нь. Шүүх прокуроороосоо өмнө.

  • Ш
    Ш Чулуунбаатар4 жил өмнө

    Үг дуугүй цааз өг.

  • B
    buudaj alval taarsan mal4 жил өмнө

    zochin

  • О
    Одгэрэл4 жил өмнө

    Энэ хүн чинь хятадын тагнуул юм биш үү? Монголын архивийг хятад руу гаргах үйл ажиллагаа хийсэн бн. Өлзийбаатар архивийг дарга нь байсан. Энэ 2 хамтарсан бн.

  • З
    Зочин4 жил өмнө

    Хүний нүд, нүүр царай бол доторхи чөтгөрийг харуулдаг. Новшийг шоронд хатаа.

  • З
    Зочин4 жил өмнө

    Чулуун боловч Женко

  • З
    Зочин4 жил өмнө

    С.Чулууныг хамсаатнуудын хамт шалгах ёстой шүү хамсаатнууд нь цагдаа,тагнуулын нөхдүүд байдаг юм билээ

  • З
    Зочин4 жил өмнө

    ene shal hudlaa gej bicheed baigaa ork setgetsee sain shalguul chi olon niited handaj yum bichih chadwargui setgetsiin emgegtei hun bna komputer togloomoo toglood l suuj bai iluu dutuu yum unshih bichih burch hereggui eswel iim humuusees komputeriig huraaj awch shataah heregtei iim malnuudiig dahin balairuulahhgui tuld yaraltai em emchilgee hiij komuteriig ni huraaj ulsii dansand awya

  • Ш
    шал худлаа4 жил өмнө

    хүнийг унагахын тулд ийм худлаа мэдээлэл цацах хэрэггүй ш д. Тэр түүхийн материал гаргасан гэж яриа гарсан үе чинь сайд болхоос хэдэн жилийн өмнөх асуудал. Түүхч, судлаачинхаа тухайд улсадаа толгой цохиод ирэнгүүт бусад атаархагчид нь ингэж хүнийг алж болохгүй ээ. Централ таур шиг цаас гаргасан бол хил гааль, засаг төр нь юу хийж байсын. Хүн итгэхээр гүтгэлэг явуулмаар юм

  • Б
    Б . Зана4 жил өмнө

    Урвагчийг 9 үер нь шийтгэ үүнд хүний эрх ёс төр огтоос хэрэггүй.!

  • B
    baagii batsaihan4 жил өмнө

    mongol ulsiin esreg iim zuil hiiseniig bodohod bas l hudaldagdsan bna iimd tsaaziin yalaa sergeeh l nen terguund chuhal bna daa

  • Х
    хүрлээ4 жил өмнө

    Энэ Чулуун гэдэг чинь насаар нь хорих ч багадах хүн байна. Яасан их шунал яасан арилсан дотортой ичих нүүргүй булай вэ. Ямар ч Монгол цустай хүний санаад оромгүй зүйл хийгээ вэ. Хуулт Шүүх зөв шийдэж буруутай бол ялын дээд хэмжээ өгөх хэрэгтэй. Бүхэл бүтэн улсын сан хөмрөг түүх судар үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн хэрэг байна шдэ.

  • Г
    ГАЛАА4 жил өмнө

    Энэ С.Чулуун чинь жинхэнэ хятадын тагнуул байна. Тагнуулын үйл ажиллагаа явуулсан эсвэл эх орноосоо уравсан гэсэн зүйл ангиар шиййтгэх хэрэгтэй ...бас л нэг хужаагийн эрлийз байгаа даа.

  • М
    М.Батжаргал4 жил өмнө

    Өөрсдийнхөө түүхээ яагаад хятадад өгөөд байдаг байнаа, өөрсдөө судлачихаж болдоггүй юмуу? Ойлгохгүй юмаа???

  • З
    Зочин4 жил өмнө

    Энэ Чулууныг Женко , Хүүк мэтс дэвшүүлээд бгаа шүү. Урвагчдыг цаазлах ч багадна...

  • З
    Зочин4 жил өмнө

    Чулууныг сайдаас унагах ажиллагааг зохион байгуулалттай хийсэн, одоо музейн даргад нь нэг палдий санаархаад байгаа юм биш үү. Архив Чулуунд огт хамаагүй, хамаатай бол архивын дарга байсан Өлзийбаатарт хамаатай.

  • З
    Зочин4 жил өмнө

    С. Чулуун наад бүдүүлэг залуугаа сайн шалгах хэрэгтэй. Ер нь шууд хэлэхэд урвагч, эх ороноо худалдсан нөхөр харагдаад бна даа. Эвгүй нөхөр байна шүү.

  • Т
    Туркиш малош4 жил өмнө

    Чулуун сувдаг золиг түрүүлээд л зарчихсан эд нар бүгд адилхан зарна л даа...нэг юмыг ойлго турк казахууд оросуудын нөлөөг багасгах зорилгоор ойрад гаралтай түүхчдийг шрупдэж бгаа шүү заримыг нь хямдхөөн авчихсан байгаа...улстөрчидийн хөрөөнд орвол дуусаа шт тэд оноо л хардаг болохоос хүнийг нь бодохгүй..эцэст нь хэлье турк манайтай ямар ч холбоогүй..арабуудад шонхороо бүү зар тэд манайд цэргийн баазуудыг боловсон хүчинтэй нь байгуулцан шүү бараг

  • З
    Зочин4 жил өмнө

    Битгий худлаа яриад бай, ийм их материал архивт ч багтахгүй. Баримжаатай яриач. Энэ Мөнхэрдэнэ нөхөр архивт орч үзсэн юмуу.

  • Z
    Zochin4 жил өмнө

    Naad hunees gadna maltlaga hiideg ekspidiin ajilchid erdemtedig shalgaash Ted nar tusuvin tsalin avdag humuus bj Yaj Tim unetei bair mashin unaj avdag bnaa ilt todorhoi l bn shudee bugd tuuhin oldvorig zarj huljsun ni ilt bhad yu ch haraagiu met bj bolohuu novsh gej

  • M
    Mgl4 жил өмнө

    Muu urvagch hulgaichiig buh nasaar n shorond hataaj ger buliig n nutag zaaj ueiin ued jigshih heregtei

  • M
    Mgl4 жил өмнө

    Muu urvagch hulgaichiig buh nasaar n shorond hataaj ger buliig n nutag zaaj ueiin ued jigshih heregtei

  • M
    Mgl4 жил өмнө

    Muu urvagch hulgaichiig buh nasaar n shorond hataaj ger buliig n nutag zaaj ueiin ued jigshih heregtei

  • M
    Mgl4 жил өмнө

    Muu urvagch hulgaichiig buh nasaar n shorond hataaj ger buliig n nutag zaaj ueiin ued jigshih heregtei

  • Б
    бар4 жил өмнө

    Халх ноён урваач Хар нохой шарваач

  • З
    Зочин4 жил өмнө

    Ийм урвагчийг л хашрааж цаазлахгүй юм бол бүгд урвана

  • D
    Dd4 жил өмнө

    Палдийсан, муухай мэнгэтэй, албан тушаалд дуртай нөхөр гэнэт тодроод гараад ирсэн. За царай зүс яах вэ. Гол нь архив нээлттэй байх хэрэгтэй гэдгээр далимдуулж 640000 материал өгөөд оронд хятадаас Монголтой холбоотой материал зөрүүлээд авах боломж бүрдүүлэх хэрэгтэй шд. Муу палдийсан новш

  • З
    зочин4 жил өмнө

    Сэтгэлд багтахгүй бна шууд цааз өг

  • Х
    Хишигдорж4 жил өмнө

    Мал

  • Ө
    Өнгөн дээрээ хятадыг эсэргүүцэгч4 жил өмнө

    Өргөсөн дотроо эх орноо худалдагсадын нэг

  • М
    Мөнх Эрдэнэ математик үз4 жил өмнө

    Зүгээр тоо бодьё эд нарийн хэлээд байгаа 640.000 нүүр, нэг боодол бичгийн цаас 500ш зузаан нь 4 см байдаг. 640000÷500=1280 боодол цаас, үүнийг 4см үржүүлбэл 1280×4=5120см . Үүнийг метрт шилжүүлбэл 51.2м. Өөрөөр хэлбэл 17 давхартай тэнцэнэ. Централ таур хэдэн давхар вэ

  • Т
    төв аймгаас угшилтай л бол халх биш4 жил өмнө

    халх гэдэг нэр томьоог харах л хэрэгтэй

  • З
    Зочин4 жил өмнө

    Монголчууд маш тэвчээргүй. Хэдхэн хоног тэвчээд хөл хорио хийчихсэн бол тахлыг дарж авч чадах байсан. Гэтэл бизнесээ нээ гэж орилсоор байгаад тахлыг талын нэг тараагаад хаячихсан. Бүх юм нээгдлээ гээд харин ч хил нь хаагдаж бүх ертөнцөөс тусгаарлагдсан улс болчихлоо. Хятадууд одоо хилээ зүгээр нэг нээхгүй. Заавал шахалт тулгалт хийж, ам авч байж нээнэ.

  • Ү
    Үхэр халхууд4 жил өмнө

    Чулуун гэж бас нэг тэнэг халх улсаар тоглолоодоо. Үхэр халхууд бусад монголчууд дотроосоо хамгийн урваачид нь

  • Ү
    Үхэр халхууд4 жил өмнө

    Чулуун гэж бас нэг тэнэг халх улсаар тоглолоодоо. Үхэр халхууд бусад монголчууд дотроосоо хамгийн урваачид нь

  • Ү
    Үхэр халхууд4 жил өмнө

    Чулуун гэж бас нэг тэнэг халх улсаар тоглолоодоо. Үхэр халхууд бусад монголчууд дотроосоо хамгийн урваачид нь

  • Ү
    Үхэр халхууд4 жил өмнө

    Чулуун гэж бас нэг тэнэг халх улсаар тоглолоодоо. Үхэр халхууд бусад монголчууд дотроосоо хамгийн урваачид нь

  • Z
    zochin4 жил өмнө

    heleh muuhai vg alga

  • Z
    zochin4 жил өмнө

    Olziibaatar usnaas huurai garah argaa hiijee Chuluund tohood ug ni gol hun ni shuudee

  • У
    Уншигч4 жил өмнө

    Энэ мэт зүйлийг дахин гаргуулахгүй байхын тулд бүхийл арга хэмжээг авах естой. Нямбаатар сайд үөв зүйл санаачлан хийж байна.

  • М
    музей циркийн араас явлөө л дөө4 жил өмнө

    их дэлгүүр шиг нэртэй сайд нь мэдээгүй л байдаг байхдаа, архивын материал сканердаад л ном гэж хэвлээд л, дэвшээд байдаг бол ч академичийн дараачийн цол их хуралын гишүүн болох байх даа

  • З
    Зочин4 жил өмнө

    Монголын минь үнэт өв нууцийг яаж ингэж чадаж бн аа мэдээгүй л гэж битгий хэлээсээ дээ ямар төртэй бн даа бид урвагч эх орноо зарж агуа түүхээ алга болголоо

  • З
    Зочин4 жил өмнө

    Өлзий баатар тэр хоёр хам хэрэгтэншүү

  • М
    монгол4 жил өмнө

    Хайран юм! сүг юмаа

  • З
    Зочин4 жил өмнө

    Манж( чин.)улс бол хятад биш одоо хятад болсон хэрэв монголын нэг овог аймаг байсан гэвэл хятад чингис хаанаас эхлээд хэдэн зуун жил монголын эрхшээлд байсан болоод сүүл нь манж болж таараад байгаа юм манж хятад уусчихсан тэгхээр сүүлийн хэдэн жил (чин) улс чинь хятадын сүүлчийн эзэн хаан байсан гэж ойлгуулох юм

  • К
    Кк4 жил өмнө

    Аймшгийн гар вэ шулуурчихсын халтайчаад

  • T
    Tungaa4 жил өмнө

    Tagnuuliin alba gej baidag bh aa

    • З
      Зочин4 жил өмнө

      хольцтой гарууд ихэнхи нь байгаа байх аа

  • Z
    Zochin4 жил өмнө

    Ter ved n shalgahgvi ter ih materialg huulj zuuh ajil yavagdaj bhd n yugaa hj bsiin bvr neg bvtku nirgesen hoino n hashgiraw gedeg bolj dee yatsan luiwarchingaar duurtsen uls we dee deer doorgvi idej uuhiin don tussan malnuud

  • Z
    Zochin4 жил өмнө

    Ter ved n shalgahgvi ter ih materialg huulj zuuh ajil yavagdaj bhd n yugaa hj bsiin bvr neg bvtku nirgesen hoino n hashgiraw gedeg bolj dee yatsan luiwarchingaar duurtsen uls we dee deer doorgvi idej uuhiin don tussan malnuud

  • Ш
    шила4 жил өмнө

    Түүний багш нар бол энэ хүний хувий амьдрал руу нь бол ёс зүй заагаад орохгүй байгаа гэсэн. Ер нь өнөөгийн нийгмийн төрх энэ хүнээр илэрч байгаан. Төрд хуурамч, худалдч, залжин, мөсгүй, худалч, чиггүй, ёсзүйгүй мөнгө, нэр төрийн төлөө юу ч хийж чадах тийм хүмүүн л төрд гарч байна. Төрийн хар хүн гэх чухаг ёсзүй байсан. Одоо ч үгүй болжээ.

  • З
    Зочин4 жил өмнө

    Буудмаар мал вэ. Энэ Х.Баттулга Чулууныг дэмжээд байсан. Ингээд бодохоор Халтмаагийн хүү хятадад их элэгтэй л байна даа

  • О
    Оогий4 жил өмнө

    Эх орноосоо урвасан, урвагчийг хамгаалсан этгээдүүдийг бууддаггүй юм уу? Эсвэл насаар нь хорьдог байхгүй бол төрд байгаа хүмүүс их бага ямар нэг хэмжээгээр харийн тагнуул, гар хөл, тэдний бодлогыг хэрэгжүүлдэг хүүхэлдэй болоол байгаам биш үү

  • Z
    zochin4 жил өмнө

    Түүхийн хүрээлэнгийн салбарын эрхлэгчээр Чулууны нууц амраг Маралмаа ажилладаг бол Чингис хааны судалгааны хүрээлэнгийн захирлаар нөгөө нууц амраг Саруул нь ажилладаг.

  • М
    Монгол4 жил өмнө

    Удмаар нь устгахаар хүмүүсийн 1

  • З
    Зочин4 жил өмнө

    Аймаар хэрэг.

  • З
    Зочин4 жил өмнө

    мөн л жонхуугийн балаг. жонхуугийн шахаас хүрэлсүхийн тэнэглэлээр ийм амьтан сайд болж монголын түүхийн хятадад худалдаж байх гэж

  • Z
    Zochin4 жил өмнө

    Чулуун чинь хятадын итгэмжлэгдсэн тагнуул юм бишүү. Юутай ч хамт явсан хүмүүсийн хэлэх нь Бээжинд очихоороо янхан авч солихыг бол үзүүлж өгдөг гэнэлээ

  • Z
    Zochin4 жил өмнө

    Чулуун чинь хятадын итгэмжлэгдсэн тагнуул юм бишүү. Юутай ч хамт явсан хүмүүсийн хэлэх нь Бээжинд очихоороо янхан авч солихыг бол үзүүлж өгдөг гэнэлээ

  • З
    зочин4 жил өмнө

    5 төгрөгний төлөө яахаас ч буцахгүй этгээд байж

  • З
    Зочин4 жил өмнө

    чулуун шаарийг одоо тэгээд яахын бэ