Дулааны шугамын худагт унасан иргэнийг гаргажээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/янжка зураг/nnnn.jpg

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн баруун талд дулааны шугамын худагт түлэгдсэн хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлага 11 дүгээр сарын 10-ны өдрийн 21:40 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход гэрийн хаяг тодорхойгүй 37 настай эрэгтэй С-ийн нуруу түлэгдсэн байдалтай, дулааны шугамын худаг /3 м гүн/-т унасан байсныг 15 минут ажиллаж гарган НЯТТ-ийн эмч, Чингэлтэй дүүргийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгчээ.