Томоохон зах, худалдааны төвүүдэд 25 түр цэг ажиллана

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Vaktsin/006A7615.jpg

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 22-нд Улаанбаатар хотод явуулын 23, суурин 52, түр 25 цэгт 102 багийн 436 эмч, ажилтан ажиллаж, 5818 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Томоохон зах, худалдааны төвүүдэд 25 түр цэг ажиллаж байна. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.