Хятадын теннисчин Пэн Шуай ОУОХ-ны Ерөнхийлөгчтэй холбогдон аюулгүй байгаагаа албан ёсоор мэдэгджээ

Дэлхий дахинд
UBn teamУнших: 1 мин
10
legacy:_121746954_2021-11-21-president-featured.jpg

Хятадын теннисчин Пэн Шуай ням гарагт Олон улсын олимпын хороотой дүрс бичлэгээр холбогдон өөрийгөө аюулгүй байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хатагтай Пэнтэй 30 минут ярилцсан талаараа мэдэгдэлдээ дурджээ.

35 настай хатагтай Пэн Хятадын ахлах сайдын эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргүүд гаргасныхаа дараа бараг гурван долоо хоног алга болжээ.

Томас Бах "Тэрбээр Бээжин дэх гэртээ аюулгүй, сайн байгаа гэж тайлбарласан ч түүний хувийн нууцыг хүндэтгэхийг хүсч байна. Тэр яг одоо найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөхийг илүүд үзэж байна" гэв.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Дарангуйлалтай оронд дарга нар хүчин хийхэд ямар ч ял эдэлдэггүй, харин хүчиндүүлсэн эмэгтэй бурууттдаг. Пэн Шуай яг л ийм байдалд орсон Харин НҮБ болон олон улсын тамирчид, холбоод тэмцэж байж түүнийг сулласан гэж байгаа. Манай Монголд бол Анандбазар яг дарангуйлагч шиг аашилж байгаа. Занданшатар нь хамгаалаад л. Хохирсон эмэгтэйчүүд буруутаад л.