ЭМЯ: 287 тохиолдол шинээр бүртгэгдэж, 8 хүн нас барлаа

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:eruul mendiin yam/514541.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 287 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 197 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 90 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 8 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1875 боллоо.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 3185

-Хүндэвтэр 3946

-Хүнд 1047

-Нэн хүнд 187 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 16663 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 8365 иргэн байна. Үүний 314 нь жирэмсэн, 1527 хүүхэд байна.