“Омикрон хувилбар ДОХ-ын вирустэй хавсарч халдварладаг гэдэг нь ташаа мэдээлэл“

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:Enhbold said/211525754_4451136061576833_1465311961781135586_n.jpg

Коронавируст халдварын шинэ хувилбар нь ДОХ-ын вирустэй хоршиж халдварладаг гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаад буй. Тэгвэл тус мэдээлэлд Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар өглөө.

Тэрбээр "Омикрон хувилбар ДОХ-ын вирустэй хавсарч халдварладаг гэх мэдээлэл ор үндэсгүй, ташаа мэдээлэл. Энэ вирус нь дархлаа султай хүний биед үүссэн байх магадлалтай гэж үзэж байгаа. Вирус тархахдаа дархлал дарангуйлах эм хэрэглэсэн, ямар нэгэн суурь өвчтэй болон дархлалын систем нь доголдол үүссэн хүмүүст илүү халдварладаг. Тиймдээ ч Өмнөх Африк нь ДОХ-ын тохиолдол өндөр бүртгэгдсэн байдаг учраас ийм мэдээлэл гарсан байна" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Манай авилгачдад наадахаас өг л дөө. Өмнөд Африкийнхан дандаа л өөрсдөө аваад байх юм. Манайд наадах чинь чухал хэрэгтэй Элбэгдорж, С.Баяр, Энхсайхан, Баярцогт, Бат-Үүл, Анандбазар, Сайханбилэг гээд хүмүүс байна.

  • З
    Зочин

    Одоо корона вирус илэрвэл тэгээд бас дох-той болчихно гэсэн үг байна ш дээ. Нэг дор бөөндчих юм байна л даа.