ТАНИЛЦ: “Ковид-19”-ийн шинэ мутацитай холбоотойгоор УОК-оос гаргасан шийдвэрүүд

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:UOK/221489145_330206705419676_5785739630144295851_n.jpg

Халдвар тархах хурд нь онц аюултай Өмнөд Африкаас гаралтай "Ковид-19"-ийн шинэ мутаци хувилбарын талаар ДЭМБ өчигдөр /2021.11.26/-нд мэдэгдэл гаргасантай холбоотойгоор УОК хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

1. Халдвар тархсан улсаар зорчсон болон тухайн улсаар дайран өнгөрсөн гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх,

2. Халдвар тархсан улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдварын өндөр эрсдэлтэй бүсээр аялсан Монгол Улсын иргэдийг хүлээн авах бөгөөд өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлалтад байлгах,

3. Өнөөдөр Өмнөд Судан Улсаас ирэх "Энхийг сахиулагчид"-ыг тусгаарлах / Одоогоор Өмнөд Суданд шинэ мутаци бүртгэгдээгүй/

4. Нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авах,

5. Онцын шаардлагагүй бол гадагшаа аялахгүй байх, шинэ мутаци бүртгэгдсэн зөөвөрлөгдсөн улсаар зорчсон иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлах шийдвэрийг УОК гаргалаа.

Нэмэлт мэдээлэл: "Ковид-19"-ийн шинэ мутаци Омикрон хувилбар Өмнөд Африк, Ботсвани, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Маливи, Израйль, Хонконг, Бельги гэсэн улсуудад бүртгэгдээд байна. ДЭМБ шинэ мутаци тархаж байгаатай холбоотойгоор улс орнуудыг вакцины хамрагдалтаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Манай төр засаг байдлыг улам дордуулдаг даа. ХӨСҮТ, УОК-ын буруу шийдвэрээс болж халдвар өнөөдөр хяналтаас гарсан. Үүнд ард түмэн буруугүй. Тэд хөл хорио, нэг айл нэг шинжилгээ гээдл л бүх л журмыг мөрдсөн. Гэтэл ХӨСҮТ-ийн эмч нар нь авилгалаар шинжилгээний хариуг хуурамчаар гаргаж, халдварыг тараасан. Гаднаас ирсэн хүмүүсийг тусгаарлах ёстой эмнэлэг нь бас л танил тал, ар өврийн хаалгаар зөвшөөрөл хулхидаад Энх Саран шиг хариуцлага алдсан шиг одооо шинэ хувилбарыг тусгаарлах ёстой.