Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр башё дараалан түрүүлэх нь ойлгомжтой боллоо

Дэлхий дахинд
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/08 30/ганаа.jpg

Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшү башёгийн 14 дэх өдрийн барилдаанууд өчигдөр болж өндөрлөсөн. Башёг нэг ч унаагүй үргэлжлүүлж буй ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Абиг ялснаар түрүүлэх болзлоо хангалаа.

Тэрбээр 14 даваа, нэг ч унаагүй яваа бол түүний араас бичигдэж буй Такакэйшо, Аби нар 12 даваа, хоёр унаатай болов. Башё өнөөдөр өндөрлөх бөгөөд Тэрүнофүжи ийнхүү хоёр башё дараалан түрүүлэх нь ойлгомжтой боллоо.