АНУ, Их Британи насанд хүрсэн бүх иргэдээ гуравдугаар тунд хамруулах шийдвэр гаргалаа

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:88644.jpg

Омикрон хувилбарын дэгдэлт гарч байгаатай холбоотой АНУ-ын Өвчний хяналтын төв ба Их Британи Улсын Засгийн газар аль аль нь гурав дахь тунд хамрагдах насыг 18-аас дээш болгон шинэчилжээ. Өмнө нь 50-иас дээш насны иргэд гурав дахь тунд хамрагдах эрхтэй байсан юм.

АНУ-ын Өвчний хяналтын төвөөс шинээр тодорхойлсон омикроны хувилбарын талаар санаа зовж байгаа энэ үед бүх насанд хүрэгчдэд нэмэлт тунг "хэрэглэх ёстой" гэж хэлэв.

CDC-ийн захирал доктор Рошель Валенски "Омикроны хувилбар дэгдэж эхэлсэн нь вакцинжуулалт, нэмэлт тун, урьдчилан сэргийлэх хүчин чармайлтын ач холбогдлыг улам бүр онцолж байна" гэж мэдэгдлийн үеэр хэлэв.