“Омикрон“ хувилбарын улмаас эдийн засгийн томоохон уналт болохгүй гэж үзэж байна

Дэлхий дахинд
umaahan
Унших: 1 мин
00
legacy:яанжаа.jpg

“Омикрон” хувилбарын тархалт, тэр ч байтугай одоо буй вакцинууд коронавирусийн бусад төрлийн эсрэг үр дүн багатай байсан ч дэлхийн эдийн засагт ноцтой үр дагавар учрахгүй гэж "Financial Times" сонины санал асуулгад оролцсон шинжээчид үзэж байна.

Харьцангуй өөдрөг таамаглалаа шинжээчид ихэнх улс орнуудын эдийн засаг коронавирусийн хязгаарлалтад дасан зохицох чадвартй болсон гэдгээ харуулж байгаатай холбон тайлбарлажээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар, цар тахлын шинэ давлагаа инфляцын хурдац удаашрахад нөлөөлөхгүй ч Төв банкуудыг мөнгөний хатуу бодлогоо хойшлуулахад хүргэж болзошгүй юм. Үүний зэрэгцээ, шинжээчид шинэ хувилбар хэр их аюул учруулж болох талаарх тодорхойгүй байдал хэвээр байгааг онцлон тэмдэглэсэн байна.