Х.Нямбаатар: “Рио Тинто“-гийн талаас бичиг ирнэ гэсэн хүлээлттэй байна

Хоосон
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Nyambaatar gishuun/208179744_328217035684959_84615637795478099_n.jpg

"Оюу толгой"-н гэрээг сайжруулах ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "Ажлын хэсгийн үндсэн зорилго УИХ-ын 92 дугаар тогтоолд дурьдагдсан 5 үндсэн асуудлаар шийдэл гаргаж, УИХ-д танилцуулах ёстой. Риогийн зүгээс бүх асуудалд хариу өгнө гэж итгэж байна. Хэлэлцээрийн явцад ийм зүйлүүлэд анхаараарай гэж Ерөнхий сайд чиглэл өгсөн. Тодруулбал,

Засгийн газрын “Оюу толгой” ХХК-иас эзэмшдэг 34 хувьд ногдох өрийг өнөөгийн ханшаар нь 100 хувь тэглүүлэх

Ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах

Дубайн гэрээг бүхэлд нь хүчингүй болгох

Засаглалыг сайжруулах зэрэг асуудлаар санал тавьж байгаа.

Энэ долоо хоногт Риогийн талаас манайд бичиг ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Хэлэлцээр зогссон, ойлголцохгүй байгаа гэх асуудал байхгүй" гэлээ.