“Амралтын хугацаанд цахим болон теле хичээл явуулахгүй“

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:tsetserleg/цэцэрлэгийн хүүхдүүд/211203-021524.png
legacy:tsetserleg/цэцэрлэгийн хүүхдүүд/211203-021722.png

Сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг нийслэлд 12 дугаар сарын 10-наас, орон нутагт 18-наас эхлэн түр зогсоохоор шийдвэрлэсэн. Харин эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг танхимын сургалтад үргэлжлүүлэн хамруулахаар болсон талаар БШУЯ-наас мэдээлсэн.

БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар "Амралтын хугацаанд цахим болон теле хичээл явагдахгүй. Хүүхдүүд бүрэн амарна. Харин багш нар өдрийн найман цагаар ажиллан энэ хичээлийн жилийн үнэлгээ хийх, 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс ямар хөтөлбөрөөр хичээллэх зэргийг тодорхойлно" гэв.