МУГТ М.Анхцэцэг ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:10.23/анхзул.jpg

Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Манай улсын шигшээ баг хүндийн өргөлтийн ДАШТ-д Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор оролцож буй. Тодруулбал, 59 кг-ын жинд Э.Энхтамир, 87 кг-ын жинд МУГТ, ДАШТ-ий хошой хүрэл медальт Мөнхжанцангийн Анхцэцэг нар оролцсон юм.

Э.Энхтамир 20-р байр эзэлсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүлсэн бол М.Анхцэцэг өчигдөр медалийн төлөө өрсөлдөж дэлхийн аваргын алтан медаль хүртлээ.