Бөхчүүд манлай начин Э.Энхбат агсны дурсгалыг хүндэтгэж байна

Спорт
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:post/12.01/NewFolder/Screen Shot 2021-12-25 at 12.37.40.png

Монгол Улсад хоршооллын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд эхэллээ. Барилдааны эхэнд бөхчүүд малгайгаа тайлан 1 минутын турш талийгаач Э.Энхбатын агсны дурсгалыг хүндэтгэж байна.

Булган аймгийн харьяат Улсын начин Э.Энхбат өчигдөр 18.00 цагийн үед таалал төгссөн. Тэрбээр өөрийн найз Олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулан хүнд гэмтэл авч, 8 сарын турш ухаангүй байж байгаад ийнхүү таалал төгссөн юм.