Жүдо бөхийн улсын аваргууд тодорлоо

Спорт
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/1227/267449040_475267427367346_3383239668400138531_n.jpg

Монгол Улсад жүдо бөхийн спорт үүсэж хөгжсөний 50 жилийн ойн нэрэмжит, "Парис хүрэх зам" уриан дор зохион байгуулагдаж буй "Өмнөговь-2021" насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээний шилдэг тамирчнаар эмэгтэйчүүдээс Ц.Наранжаргал, эрэгтэйчүүдээс Г.Болор-Очир нар шалгарсан байна. УАШТ-ий жин тус бүрд түрүүлж, улсын аварга болсон тамирчдыг та бүхэнд танилцуулахад, эмэгтэй жүдочдоос 48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-д Б.Ганзаяа, +78 кг-д А.Адьяасүрэн нар улсын аваргаар шалгарлаа.

Харин эрэгтэй жүдочдоос 60 кг-д Э.Ариунболд, 66 кг-д Г.Сод-Эрдэнэ, 73 кг-д Ц.Цогтбаатар, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д О.Хангал, +100 кг-д Э.Мөнхжаргал нар тэргүүлж, аваргууд боллоо.

legacy:Умаахан зураг/1227/269650476_475267770700645_8700716092471952387_n.jpg