Ерөнхийлөгчийн нэрэмжит 128 бөхийн барилдаан лхагва гарагт болно

Спорт
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/бөх.jpg

Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно.

МҮБХ-ноос Бөхийн өргөөнд зохион байгуулах тус барилдаан 12 дугаар сарын 29-нд уламжлал ёсоор явагдах бөгөөд барилдах бөхчүүдийг өнөөдөр, маргааш буюу энэ сарын 27, 28-нд 10-17 цагт цахимаар бүртгэнэ.