Кайри Ирвинг эргэн ирлээ

Спорт
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:270275064_10169919447947037_244462429925042257_n.jpg

Брүүклин Нетс багийн холбон тоглогч Кайри Ирвинг коронавирусийн эсрэг вакцин хийлгээгүйн улмаас улирлын тоглолтуудад оролцоогүй байсан юм. Тэрбээр хоёр сар гаруйн хугацаанд багийнхнаасаа хол байсан бол багийн удирдлагуудтай ойлголцолд хүрэн NBA-ийн талбайдаа эргэн ирэхээр болсон ба багийнхантайгаа бэлтгэл хийгээд эхэлжээ.

Кайри Нетс багтаа сүүлийн хоёр улирал тоглохдоо 27.0 оноо 6.1 дамжуулалт дунджилжээ. Хуваарийн дагуу Нетс маргааш Филиделпиа багтай тоглох юм.