Д.Монголхүү: Энэ жил цагдаагийн салбарыг шинэчлэх АКЦ хийнэ

Нийгэм
Б.АмарбаясгаланУнших: 4 мин 14 сек
260
legacy:mongolhuu/270282025_638012050655456_2629553671844013894_n.jpg

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн өөрчлөлт болон хүний эрхийн сонсгол зохион байгуулахтай холбоотойгоор "NoDoubleStandard" хөдөлгөөний гишүүн Д.Монголхүүтэй ярилцлаа.

-Шинэ оны мэнд хүргэе. Таны хувьд жагсаал цуглаан, цагдаа шүүхийн асуудлаар дүүрэн жил болж өндөрлөлөө. Өнгөрсөн жилийг товч дүгнэвэл?

-Шинэ оны мэнд хүргэе. Өнгөрсөн жилийн сүүлийн хагаст яалт ч үгүй жагсаал, цуглааны асуудлуудад татагдаж орсон. Надад тулгараад байгаа асуудлууд Монголын бүх хүмүүст тохиолдож, хувийн амьдралд нь мэдрэгдэж байсан гэж би бодож байгаа. Иргэдийн амьдралын норматив хэм хэмжээ алдагдаж бүгд ажил орлогогүйгээр хоёр жилийг үдлээ. Тиймээс сүүлдээ тэсэхээ байж, гарч дуу хоолойгоо илэрхийлсэн минь тэр.

-Жагсаал цуглааны журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар яригдаж буй. Таны зүгээс хэрхэн өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Жагсаал цуглааны журмын тухай хуульд өөрчлөлт оруулаад нэмэргүй. Тэр хуулийг бүхэлд нь устгаж байгаад шинэ хууль батлах шаардлагатай.

-Энэ хууль бүхэлдээ өнөөгийн нөхцөл байдалд шаардлага хангахгүй байна гэж үзэж байна уу?

-Жагсаал цуглааны журмын тухай хууль нь өөрөө процессын маш олон зохицуулалт байхгүйн улмаас аливаа харилцааны асуудал үүсэхэд хууль нь зохицуулж чадахгүй байгаа юм. Жишээ нь, жагсаж байгаа иргэд нэг албан тушаалтанд шаардлага өгч байгаа. Шаардлагыг хүлээж авсан хүн эргээд хариу өгөхгүй бол ямар хариуцлага тооцох хуулийн зохицуулалт байдаггүй. Мөн жагсагч нарын эрхийг хамгаалсан хуулийн заалт байхгүй.

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хэлбэрүүд ямар ч байж болно. Медиа чиглэлээр эсвэл самбар бариад зэрэг аль ч хэлбэрээр илэрхийлж болно. Энэ хэлбэрүүдийг нь цагдаа нар хориод байна. Хар ууттай макет талбай руу оруулахгүй хураагаад л, хүүхдийн гутал оруулахгүй байх зэргээр зөрчил үүссэн. Энэ нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хэлбэрүүдийг баталгаажуулж, хамгаалсан хуулийн зохицуулалт байхгүйг илтгэнэ. Энэ мэтчилэн хуульд маш олон асуудал байгаа. Тиймээс тэрхүү бичиг өгдгийг болиулах заалтыг хасаад нэмэргүй.

-Асуудал хуульдаа байна уу, цагдаагийн алба хаагч нарын эрх зүйн мэдлэгт байна уу?

-Аль аль талдаа асуудал байна. Хуульдаа ч, цагдаа нарын мэдлэг боловсролд ч байна. Хамгийн энгийн жишээгээр тайлбарлахад, цагдаа даргын өгсөн хууль бус тушаалыг биелүүлэхгүй байх эрх зүйн зохицуулалт хуульд байдаг. Цагдаа нар үүнийгээ хэрэглэхээс айдаг. Даргынхаа үгнээс гарвал ажилгүй болно гэдгээс айдаг. Цагдаа нар хуульд заасан үүргээ хамгаалж чадахгүй байхад биднийг хамгаална гэдэг юу л бол. Хууль хэрэгжүүлэгч субъект хуулиар өөрийгөө хамгаалж чадахгүй байж юун иргэнийг хамгаалах тухай ярих билээ дээ. Тиймээс "NoDoubleStandard" хөдөлгөөний зүгээс энэ жил YesPoliceReform уриатайгаар цагдаагийн салбарт шинэчлэлт хийх хэрэгтэй талаар акц хийхээр явж байгаа.

-Шинэ хууль шаардлагатай гэж та хэллээ. Тэр хуулийн үндсэн зарчим, зорилго нь ямар байх хэрэгтэй вэ?

-Нэгдүгээрт, нэрнээсээ эхлэх хэрэгтэй. Соц үеийн журам гэдэг нэршлээсээ салах хэрэгтэй. Бид хүний эрхэнд суурилсан Үндсэн хуультай улс. Жагсаал цуглааны журмын тухай хуулийг байхгүй болгоод Иргэний эрх чөлөөний тухай эсвэл Иргэний үзэл бодлоо илэрхийлэх гэх мэт нэртэй жагсагчдыг хамгаалах зарчимтай хууль л хэрэгтэй. Жагсаал цуглааны журмын тухай хуулиар иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаагаад байна. Хааж боосон бус, иргэн үзэл бодлоо илэрхийлэхэд нь аль болох дэмжлэг үзүүлдэг, хамгаалдаг, боломжоор нь хангаж өгдөг хууль байх хэрэгтэй.

-Арванхоёрдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар энэ хуулийн талаар болон Хүний эрхийн нээлттэй сонсголыг зохион байгуулсан. Энэхүү сонсголд жагсагчдын төлөөлөл оролцоогүй талаар УИХ-ын гишүүн Н.Учрал хэлсэн. Яагаад оролцсонгүй вэ?

-Сонсголтой холбоотой үндсэн гурван асуудал байгаа юм.

Нэгдүгээрт, Үндсэн хуульд нийцээгүй сонсгол явуулсан. Монгол Улсын Үндсэн хуульд иргэдийн оролцоог хангах тухай концепцыг хангаж чадаагүй. Нээлттэй сонсгол хийх хуулийн хэд хэдэн заалтыг хангаагүй. Журмаа ч зөрчсөн.

Хоёрдугаарт, Жил бүр олны анхаарал өөр тийшээ чиглэсэн баяр ёслолын үеэр хор найруулж хууль баталдаг. Яг тэр технологийг сая ашигласан. Хүн бүр шинэ жилдээ анхаарал хандуулсан үеэр нээлттэй сонсгол зохион байгуулсан. Нөгөө талаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсгол хийх ёстой. УИХ-ын 19 гишүүн гарын үсгээ зурсан л бол сонсголыг чуулганы хуралдаанаар хийх ёстой. Байнгын хорооны хуралдаанаар хийж байгаа нь ач холбогдлыг нь унагаж байгаа юм.

Гуравдугаарт, иргэдэд ердөө 10 хүний квот өгч байгаа юм. Тэдгээрийн тав нь ажиглагчийн үүргээр оролцох. 10 иргэний тав нь л хуралд юм ярих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 10 иргэн оруулсан болгоод иргэдийг тайз болгож ашиглах гэж байсан. Арванхоёрдугаар сарын 30-нд болсон сонсголоор өөрсдийгөө магтсан, өмөөрсөн зүйл л ярьсан.

-Та бүхний зүгээс сонсголыг нэгдүгээр сард хийх санал гаргаж байгаагаа арванхоёрдугаар сарын 30-наас өмнө аман байдлаар илэрхийлсэн. Гэтэл албан бичгээр нэг ч санал хүргэгдээгүй гэж УИХ-ын гишүүн Н.Учрал хуралдааны үеэр хэлсэн. Ямар ч албан бичиг хүргүүлээгүй гэж үү?

-Тэд ийм л худалч. Н.Учрал гишүүнийг яг тэгж хэлсний дараа Д.Ганбат гишүүн "УИХ-ын гишүүн Н.Учрал чамд болон УИХ-ын дарга Г.Занданшатарт, УИХ-ын Тамгын газарт хаяглаад та бүхэнд хүргүүлсэн" гэж хэлэхэд нь микрофонийг нь тасласан. Ингэж л биднийг гөрдөж байна. Бид тэдний тавьж байгаа жүжгийн туслах дүр баймааргүй байна. Бид хамтарч ажиллаад, хуулийн төсөл дундаасаа гаргаж авмаар байна. Иргэд, хууль хүчнийхэн, иргэний нийгмийн байгууллагууд, хууль боловсруулагчид бүгд нийлж ярилцаад хүний эрхийн час хийсэн хуультай л болоод авмаар байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах:260

СЭТГЭГДЭЛ (26)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин4 жил өмнө

    маш зөв ..тултал яваарай ард түмэн эх оронч хүүгээ талархан дэмжиж байгаа шүү

  • З
    Зочин4 жил өмнө

    Yanaa , Mongol bur dampuurlaa .

  • З
    Зочин4 жил өмнө

    Iim setgetsiin uvchtei ulsuud turd oroh sanaatai ain .

  • З
    Зочин4 жил өмнө

    iimerhuu hujaagiin munguur tednii bodlogiin zolios boldog garuud il tsagaandaa garlaa. Gadnaa tuiliin eh oronch, ardchilagchiin durd togloh ene humuusees bolgoomjil. Suhbaatariin hushuug buulgah tsuglaan, No naadam tsuglaan, 1921 onii ardiin huvisgaliig uguisgeh tsuglaan, Modnii export sergeeh jagsaal ( tujiin narsiig zoryud shataasan gej yarigddag) zeregtei tun adilhan zagvaraar yavj bna. .Uuruur helbel uls orond emh zambaraagui baidal uusgeh gol zangilaa n jagsaal tsuglaan.Teheer hujaanuudiin gol zorilgo bol jagsaal tsuglaanii huuliig n ustgah.Tegj baij gemeene heden zoos hayahad uher mongoluud hoorondoo alaltsaad uls ornoo samarna gesen tootsoogoor iimerhuu hurliizuudiig zutguulj bna.Ert ues l erliiz hurliizuudaaraa damjuulj mongoliig butargaj baisan tuuh suuliin 10 jil mash lh davtagdaj bna.Mongolchuudaa iimerhuu hujaa ezentei eh oronchidoos bolgoomjil......

  • З
    Зочин4 жил өмнө

    Захын ХУУЛЗ яах нь вэ дэ ?

  • З
    зочин4 жил өмнө

    Зөв байна. Чоно борооноор гэдэг шиг ингэж хууль, дүрмээ завхаруулдаг новшийн арга барилаасай салаагүй цагт улс орон яаж хөгжих юм... Цагдаа гээд хуульд заасан эрхээ эдэлдэг, хууль бус зүйлийг хамгаалдаг ийм арчаагй хандлагаа өөрчилж, ард иргэдэд ээлтэй байхад үзэл бодлоо илэрхийлэх боломж нь бүрдэнэ...

  • З
    зочин4 жил өмнө

    Хамгийн гол нь та нар тэдний хийж байгаа буруу зүйлийг нь голыг нь олж шүүмжлэх хэрэгтэй. Буруу зөвгүй л мушгиад байхаар та нарт итгэл төрөхгүй юм. Дандаа улс эх орны эрх ашигт муугаар нөлөөлөх зүйлийг нь шүүмжилж байгаач. Зүгээр л зүхэж занаад байхаар чинь танай намын төр барьж байхдаа яаж доройтуулсан нь харагдаад байх юм

  • З
    Зочин4 жил өмнө

    Дүрдээ орчихсон байна шдээ. Гошгирч яваад их хуралд нэр дэвших санаатай. Энэ солиот цагдааг шинэчлэх юм гэнээ.Бүр гошного улайчихлаа.

  • K
    kobra4 жил өмнө

    hutsdag muu hulgaich we, erdeniin huu odbayr metiin ul buteh ta nariin duraar bolno gej yu bhw

  • З
    Зочин4 жил өмнө

    Цагдааг өөртөө тааруулж өөрчлөнө гэдэг хаанахын сармагчин бэ дураараа юм болох нээ

  • W
    William4 жил өмнө

    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]

  • З
    Зочин4 жил өмнө

    Энийгээ эмнэлэгт үзүүлэлдээ

  • А
    ариунаа4 жил өмнө

    кккккккккккк яасан дураараа дурак вэ ёстой хөх инээд хүргэчихлээ. бүхэл бүхэн төрийн тусгай байгууллагыг өөрчилдөг хэн бэ? энэ ямар чадвар чадамж мэдлэг боловсролтой "амьтан" бэ? яасан өөрийгөө голж чаддаггүй новш вэ. саваагүй новш саранд хуцаад юу олж долоох вэ дээ. жаахан ч гэсэн бяраа мэдэж солиорох хэрэгтэй юм байгаа шдээ. хийх ажилгүй тэнэг гар юмаа хэлэх ч муу үг олдсонгүй ээ инээдтэй ч юмаа даа хөөрхий дөө чааваас даа

  • З
    зочин4 жил өмнө

    ЭНЭ ОДОО ӨӨРИЙГӨӨ ХЭН БОДДОГ ДУРАК ВЭ !!!!!

  • K
    Kkk4 жил өмнө

    Ene yg hen ym ystoi l duraaraa muu .........ve

  • З
    Замын нохой .... л байж байдаг.4 жил өмнө

    Хөөрхийдөө хууль их яриад хуулийн талаар боловсрол сайтай л байх гэж итгье. Гэхдээ энэ хүн яагаад нэг намыг өмнөөс ингэж их улайран зүтгээд байна. АКЦ гэдэг үгээ ч утгыг нь ойлгож байгаа болов уу? асуулт асууж байгаа нь өөрөө хариултыг нь сонсоод сууж байх даа хэр итгэл үнэмшил төрсөн бол? Хүн чухал гэхдээ хууль бол хууль байдаг нийгэмд хүн чухал байдаг. Харин энэ мэт хүмүүст хууль үйлчилсний төлөө дабл стандарт ч гэх шиг сонин юм ярьж ял завших гэсэн оролдлоготой, хандлагатай нийгэмд хүн бол юу биш юм даа. Тэгэхээр хууль завхруулах хүсэлтэй чам шиг хүнээр ч яах юм. үх эсвэл хууль хэрэгжүүл гүйцээ.

  • П
    Полицай4 жил өмнө

    Хятадын эрлийз новш төрийн цагдаагийн байгууллагыг хорлох санаатай гээд зарлаад байна.

  • Ж
    жорлон нам4 жил өмнө

    энэ сэжгийн хог шаар АН-ы уяаны нохой угаадны сав болж дууслаа шүү.

  • Х
    Хэ хэ4 жил өмнө

    Дураараа муу Гомо вэ?

  • И
    Иргэн4 жил өмнө

    Дураараа муу янхан бэ

  • И
    иргэн4 жил өмнө

    Энэ угаасаа хэн нэгний жүжгийн туслах дүр юм биш үү хийх ажилгүй жүжгийн санхүүжилт авдаг нөхөр бна лэй

  • И
    иргэн4 жил өмнө

    Энэ угаасаа хэн нэгний жүжгийн туслах дүр юм биш үү хийх ажилгүй жүжгийн санхүүжилт авдаг нөхөр бна лэй

  • З
    Зочин4 жил өмнө

    Энэ ёстой хийх ажилгүй юм байхдаа

  • Z
    zochin4 жил өмнө

    ene metiin balair jvjvigchidiin tsaad sana todorxoidoo balair ymnuud boon xudlaa jvjig

  • З
    зочин4 жил өмнө

    энэ нэг эргүү юм өөрөө гол дүрийн жүжигчин болох гээд байгаа юмуу хаашаа юм, Монгол төрийн босго өндөр, хуйв урт гэдгийг мэддэггүй юм байхдаа.

  • Б
    бат4 жил өмнө

    Гол дүрд тогловол жүжигт орох юм байна л даа. ха ха ха Тэнэгүүд ухаантай царайлдаг гэдгийг мэддэггүй юм байх даа.