Монголын 3х3 сагсан бөмбөгийн U23 шигшээ баг дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Спорт
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/0104/270206364_595735024830538_4722115601693928161_n.jpg

Монголын 3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны эрэгтэй шигшээ баг дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ.

Олон Улсын сагсан бөмбөгийн холбооноос 2022 оны нэгдүгээр сарын 3-нд гаргасан шинэчилсэн чансаагаар манай шигшээ баг 1,212,317 оноогоор тэргүүлжээ. Харин араас нь ОХУ 1,147,600 оноо, Литви 1,070,712 оноогоор удаалсан байна.

3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны ДАШТ-ийг Монгол Улсад зохиох болсон талаар 2021 оны наймдугаар сард FIBA-гаас мэдээлсэн билээ.

Эх сурвалж: FEDERATION RANKING