УБЕГ: Регистрийн дугаарыг халахгүй, иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлнэ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
20
legacy:post/12.01/NewFolder/Иргэний бүртгэлийн дугаар РД дугаар.jpg

Регистрийн дугаарыг халахгүй, иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон гэж УБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, Иргэний бүртгэлийн дугаар нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий үл давхардах, өөрчлөгдөхгүй тоо юм. Энэхүү бүртгэлийн дугаарыг хэрэглэснээр тухайн иргэний хаалттай болон хязгаартай мэдээллийг өөр хэн нэгэн мэдэх боломжгүй бөгөөд 12 орон бүхий бүртгэлийн дугаар нь хувь хүний талаар ямар нэг мэдээллийг агуулахгүй аж.

Энэхүү 12 орон бүхий дугаар нь Монгол Улсын иргэн бүрд байна. Ингэснээр илүү нууцлалтай хандана л гэсэн үг юм байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Манай иргэний регистер хоёр үсэг, найман тооноос бүрддэг. Тэдгээрийн үсэг тооны боломжит комбиниториг сэлгэмэлийг бодвол 200 сая хүний регистрийг давхардуулалгүй олгох боломжтой. Тэгэхээр 3 хан сая хүний хувьд одоогийн регистер хангалттай. Энэ бол энгийн математик. Харин авилгачид үргэлж худал шалтаг гаргаж шаардлагагүй өөрчлөлт хийж, өөрсдөдөө мөнгө цавчиж байх юм. Миний мэдэхийн Хан-Уул дүүрэгт шинээр тавьсан явган замын хавтанг хотойн жил нь хуулж, дахин шинээр тавьж мөнгө угааж байж билээ. Ийм л авилгачид төрөөс зайлахгүй хурган дарга хийгээд явах юм.

  • З
    Зочин

    Shuud oilgokhod berkh medee baikh chine.