ОБЕГ: Тавантолгой түлш ХХК-ийн хашаанд гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:таван толгой түймэр/270793815_1537234213296708_701996691248276881_n.jpg

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр болох гурван барилга шатаж байна гэсэн дуудлага нэгдүгээр сарын 6-ны өдрийн 05.06 цагт НОБГ-т ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон бүрэн унтраахаар ажиллаж байгаа талаар нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

legacy:таван толгой түймэр/270198794_617260255996452_3718446129170963043_n.jpg legacy:post/12.01/NewFolder/270493505_615112596412070_3078629928209385350_n.jpg legacy:таван толгой түймэр/270636154_622290522415467_1805202016041822195_n.jpg