Сүүлийн 24 цагт 11724 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийсэн байна

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:2024/09/цэрэг.jpg

Цэргийн бүртгэлд 18-55 насны иргэд хамрагдах ёстой бөгөөд бүртгэлээ цахимаар буюу "e-Mongolia" системээр хийлгэх боломжтой. Сүүлийн 24 цагийн байдлаар 11724 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэжээ.

Интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар тус үйлчилгээг авах боломжгүй иргэд нийслэлийн үйлчилгээний зургаан төвд биечлэн очиж, бүртгүүлэх боломжтой. Мөн 18 нас хүрч буй иргэн хороо дээрээ очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой юм.

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг зөрчлийн тухай хуулийн дагуу нэг зуун мянган төгрөгөөр торгоно.