Гол нэрийн барааны үнэ 7 хоногийн дотор 0.9 хувь өсжээ

Үндэсний статистикийн хорооны хийсэн судалгаагаар 2022 оны 01-р сарын 05-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 3.0 хувь, өмнөх 7 хоногоос 0.9 хувиар өссөн байна.Тухайлбал,
2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар,
1кг элсэн чихэр- 3156 төгрөг,
1-р зэргийн гурил- 1396 төгрөг,
Ургамлын тос- 5887 төгрөг,
1кг хүрэн манжин- 3631 төгрөг,
1кг хонины ястай мах- 11257 төгрөг,
1кг үхрийн ястай мах- 13945 төгрөг байсан бол;
2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар,
1кг элсэн чихэр- 3220 төгрөг,
1-р зэргийн гурил- 1413 төгрөг,
Ургамлын тос- 5929 төгрөг,
1кг хүрэн манжин- 3804 төгрөг,
1кг хонины ястай мах- 11600 төгрөг,
1кг үхрийн ястай мах- 14084 төгрөг болж өссөн байна.



