Д.Анарын хүндэтгэлийн барилдаанд улсын харцага Н.Золбоо түрүүллээ

Спорт
umaahan
Унших: 1 мин
10
legacy:Умаахан зураг/0109/29366044_1901232473234897_776716910397708922_n2_(1).jpg

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир, техник-спортын хороо, “Степ голд” ХХК-ийн бөх, Монгол Улсын заан Доржийн Анарын хүндэтгэлийн барилдаан Дорнод аймагт өчигдөр болж өндөрлөлөөө.

Тус барилдаанд улс, аймгийн цолтой 64 бөх зодоглож, улсын харцага Н.Золбоо түрүүлж, улсын заан Б.Батмөнх үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт улсын харцага О.Хангай, улсын начин Б.Чимэдвандан нар туналаа.