Я.Эрдэнэсайхан: ЖДҮ эрхлэгчид хамгийн ихдээ 2.5 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
20
legacy:ajnai baterdene/erdenesaihan.jpg

Энэ онд ЖДҮ-ийн газар нь хоёр эх үүсвэрээр зээл олгох юм. Үүнд ЖДҮ-ийн сангаас 20 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй зээл, засгийн газрын "10 их наяд" цогц төлөвлөгөөний хүрээнд олгох гурван тэрбум төгрөгийн зээл багтаж байна. 2020 онд нийтдээ 1579 төслийг хүлээн авч, 249 төсөлд 22 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан: "Энэ жил 20 гаруй тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөөд байна. Нэг ЖДҮ эрхлэгчид хамгийн ихдээ 2.5 тэрбум төгрөгийн зээл олгох боломжтой. ЖДҮ-ийн сангаас буюу шууд олгож буй 3 хувийн хүүтэй зээл 300 сая хүртэлх байдаг бол түүнээс дээш зээл авах бол заавал банкаар дамждаг зохицуулалттай" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Тавилга2022/01/11

    Зээлийн хугацаа 10 жил байж ждү нар хөл дээрэ бүрэн зогсох боломж бүрдэнэ. Өнөөдрийн манай банк санхүүгийн систем үйлдвэрлэгч нараа дэмжих ямар ч сонирхолгүй нөгөө л монопол хэдэн компаниа дэмжсээр эргэлтээ бодож зээл өгдөг. Үйлдвэрлэл гэдэг бол шал өар шүү.

  • П
    П.Алтанцэцэг2022/01/11

    Шинэ оны мэнд хүргэe.ЖДҮ ийг дэмжсэн зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа нь сайхан мэдээ байна. 1рт-Гэвч зээл жинхэнэ үйлдвэрлэгч нарт олддогүй 2рт Банкны эдийн засагч нар зээлийг судлахдаа бизнeсийн зээлээс үйлдвэрлэлийн нөхцөл өөр байдгыг анхаарах хэрэгтэй 3рт-Зээлийн эргэн төлөлтийн хугацаа 8-10 жил байх хэрэгтэй 4рт-Эхний 2 жил хүү ч төлөхгүй чөлөөлөгддөг байвал үйлдвэрлэл эрхэлдэг бид нар тогтвортой ажиллах боломжтой болж чадна. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч 99074646