УУХҮЯ: АИ-92 шатахууны үнэ өссөн нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөнтэй холбоотой

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
40
legacy:shatahuun123/241468289_150196130629412_7146532870917989915_n.jpg

Дэлхий даяар газрын тосны үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан дотоодын шатахуун түгээх станцууд АИ-92 шатахууны үнээ литр тутамд 15-20 төгрөгөөр нэмжээ.

Энэ талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас тодруулахад "АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 15-20 төгрөгөөр нэмэгдсэн нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт тасралтгүй өссөнтэй холбоотой" гэв.