Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн нэрэмжит барилдаанд О.Хангай, М.Бадарч тэргүүтэй бөхчүүд зодоглоно
00

Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 256 бөхийн барилдаан өнөөдөр 11:00 цагаас эхэлнэ.
Монгол бөхийн өргөөнд болох тус барилдааныг 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байна.
Өнөөдрийн барилдаанд улсын гарьд М.Бадарч, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага А.Цацабшир, Б.Бат-Өлзий, О.Хангай, Ө.Даваабаатар нарын зэрэг бөхчүүд бүртгүүлжээ.



