Сагсчин Т.Санчир багийнхаа тамирчинг өшиглөсөн үйлдэлдээ уучлал хүсэв

Спорт
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
20
legacy:48484322.jpg

Эрдэнэтийн уурхайчид багийн тоглогч Т.Санчир өчигдөр болсон тоглолтын дараа багийнхаа тамирчинг өшиглөж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Тэрбээр энэ талаар багийн тамирчин нь хэд хэдэн удаагийн бэлтгэл тасалсан учир дээрх үйлдлийг гаргасан ба уучлал хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.

Сагсчин Т.Санчир "Өчигдөр орой тоглолт дуусаад ёс зүйгүй үйлдэл гаргасан нь миний буруу. Сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусаас уучлалт хүсч байна. Манай багийн хувьд лигийн бэлтгэлдээ 9 сараас хойш хамрагдсан. Энэ хугацаанд 8-аас 9 удаа шалтгаангүй бэлтгэл тасалж, баг хамт олноо хүндлэхгүй. Спортын сахилга батгүй үйлдэл гаргах болгонд би удаа дараа хэлж сануулсан. Манай багийн 2 тоглогч ар гэрийн асуудалтай, тамирчид дутуу үед ийм шалтгаанаар чухал тоглолтын урд өдөр бэлтгэл тасалсанд бухимдлаа шууд илэрхийлсэндээ дахин уучлалт хүсч байна. Миний бие 2006 оноос Дээд лигийн тэмцээнд тоглож эхэлсэн ах нар, багш дасгалжуулагч, баг хамт олныхоо үгийг сонсож хүлээж авч ирсээн. Дахин ийм ёс зүйгүй үйлдэл гаргахгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    Үнэн4 жил өмнө

    Хүүе, энэ одоо яаж байгаа юм бэ? Болиочээ, Ийм хүнийг тэмцээнд оруулж болохгүй шүү дээ. Энэ лигийн тэмцээнийг болиулаач ээ, албатай юм шиг хүн зодон тэмцээнд орно гэж юу байсан юм. Хүмүүс ч ийм тэмцээнийг үзэх хэрэггүй. Тэгээд ч Ковидын үед юу вэ? Улс төрчид нь нэгнийгээ шанааддаг, тамирчид нь нэгнийгээ өшиглөдөг. Өмнөх нь хүн алаад шоронд сууж байхад. Одоо энэ бүх тэмцээнийг болиулах хэрэгтэй. Тэр Санчирийг дахин тоглуулах ёсгүй. Бүх насаар нь хасах хэрэгтэй. Эсвэл хүн алсан хойно нь ойлгох юм уу?

  • З
    Зочин4 жил өмнө

    Биеэ тоож байгаа. Түвшинбаярын араас явна шүү.