Н.Төгсцогтын тулаан энэ сарын 22-нд болно

Спорт
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/0112/270172565_2807364732896536_6287015132629609650_n.jpg

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын ээлжит тулаанаа АНУ-ын боксчин, 29 настай Виктор "Vicious" Пасильястай хийх гэж байна.

Тулаан энэ сарын 22-нд болох товтой бөгөөд Нью Жерси мужийн Атлантик сити хотын "Borgata Hotel & Casino" цогцолборт болно.

Мөн тус өдрийн гол тулаан нь WBC-ийн 57,2 кг-ийн дэлхийн аварга Гэри Рассель болон Филиппиний Марк Магсайо нарын хооронд болох аж.

Рассель Төгсцогттой 2020 оны хоёрдугаар сард тулалдан аваргын бүсээ хамгаалснаас хойш ганц ч тулаан хийгээгүй байгаа билээ.