СУРВАЛЖИЛГА: Цагаан сарын бэлтгэлд дарагдсан НАРАНТУУЛ

Нийгэм
umaahanУнших: 4 мин 11 сек
120
legacy:tsagaan sar/271387164_462681888646731_7706541480527955496_n.jpg

-Цар байна шүү, таваг байна шүү...

-Хэд вэ миний хүү

-Хосоороо 180 мянга, эмээ

-Доошоо ярих уу

-Ярьмааргүй л байна.

Нарантуул захын хуучин “Мангасын ам” нэртэй хойд хаалгаар ороход ийм л яриа хөвөрч байлаа. Санаж сарвайж авч гарч ирсэн хэд нь хаанаа ч хүрэхгүй дэмий л үнэ асууж, дансан дахь мөнгөө харцаараа тэмтэрч зогсоо хэдэн буурайн дүр зураг биднийг угтав. Хэдхэн сарын өмнөөс хил хаагдсантай холбоотойгоор Нарантуул захад хоосорч үлдсэн хэдэн лангуу, захисан бараагаа хүлээсэн худалдаачид л хэдэн тийш холхихтой тааралдаж байв. Тухайн үеийг бодвол лангууны бараа бүтээгдэхүүний дүүргэлт сайжирч, олон нийтийн хөл хөдөлгөөнд дарагджээ.

legacy:2026/02/57722/271704308_620879839197173_859453702565780795_n.jpg

Харин Монгол түмний өв уламжлалыг тээгч Цагаан сарын баяраа хоёр жилийн хугацаанд хөл хорионд тэмдэглэсэн. Энэ жилийн хувьд УОК-ын санаа бодол гэнэт л өөрчлөөд хөл хорьчихдоггүй л юм бол Цагаан сарын баяраа хийх бололтой. Сар шинийн баяр дөхсөн эл өдрүүдэд иргэд хэдийнэ бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ.

“Дээл, бүс малгайны үнэ өмнө жилээс хоёр дахин нэмэгдсэн”

legacy:tsagaan sar/271249860_319745853388297_4057042520604952410_n.jpg

Цагийн сайханд цалгиж явсан “Ногоон хурганы арьс нохойн битүү туурайнаас” бусдыг олж авч болдог байсан олон улсын худалдааны төвийн өвлийн куртикны зарим лангуу хоосон хэвээр. Харин эсрэгээрээ дээл, малгай, бөс даавуунаас авахуулаад бэлэг дурсгалын зүйл худалдаалах хэсэгт хөл тавих зайгүй байлаа.

Дээлийн худалдаа эрхлэгч М.Эрдэнэбаттай уулзаж иргэдийн худалдан авалт хэр байгаа талаар тодруулахад “Хоёр жил цагаан сар тэмдэглээгүй болохоор хүмүүс хорьсон ч хийнэ л гэж байх шиг байна. Дээлийн үнийн хувьд өмнө жилээс нэмэгдсэн. Гэхдээ тийм ч их нэмэгдээгүй байна. Ахмадуудынхаа Цагаан сарын бэлтгэлийг хангах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн ойрын хэд хоногт их байна. Цаашид улам л хөл хөдөлгөөнд дарагдах байх. Өглөөнөөс хойш хоёр дээл зарлаа” гэв.

-Дээл 150 мянгаас хоёр сая төгрөгийн хооронд үнэтэй байна-

Сонирхуулахад, дээлийн үнэ хийц, материалаасаа шалтгаалан өөр өөр үнэтэй. Хамгийн бага нь 150 мянган төгрөгөөс хоёр сая төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Хос торгон дээл 500 мянгаас дээш үнэтэй байгаа бол хөвөнтэй дээл 300 мянга орчим төгрөгийн үнэтэй. Харин хурган дээл 1-2 сая төгрөгийн үнэтэй байсан бөгөөд энгийн дан дээлүүд 150 мянган төгрөгөөс эхэлж байгаа аж.

“Өөрсдөө оёж худалдан борлуулдаг болохоор сонголтын хувьд гайгүй байх шиг байна”

Бид цагаан сарын дээл сонирхон явах иргэдтэй уулзаж ярилцахад “Дээлийн сонголт сайн байна. Үнийн хувьд хэвийн. Хятадаас татдаггүй өөрсдөө оёдог болохоор сонголттой байгаа юм шиг санагдлаа. Харин урдаас оруулж ирдэг барааны чанар үнэ таарсан л байдаг юм” гэлээ.

legacy:tsagaan sar/271263761_629034418379152_5041648800429905000_n.jpg

Ихэнх иргэд юм худалдан авахаасаа илүү бараа бүтээгдэхүүний ханш л судалж яваа бололтой. Хурдхан гэгч нь худалдан авалт хийж байгаа иргэд тун ховор. Харин цагаан идээний үнэ ТЭНГЭРТ хадсан болохыг иргэд хэлж байв.

Налайх дүүргээс сар шинийн бэлтгэлээ хангахаар орж ирсэн иргэн Ц.Наранбаатар “Тавган дээрээ тавихаар хэдэн хорхой ааруул авлаа. Үнэ ханшийн хувьд арай ч дээ гэмээр л байна. Бууз баншаа хийх гурилаа авсан. Гурилын үнэ ч яах вэ. Айгаад нүд орой дээр гаргахаар биш л байна. Нэг Нарантуул орж ирснийх ээждээ ч зочдын гар цайлгах чихэр, жимс худалдан авлаа. Бас үнэтэй л юм” хэмээн ярив.

legacy:tsagaan sar/271249866_390854239505653_1250243030310203177_n.jpg

“Тэтгэврийн 500 мянган төгрөг юу ч болохгүй юм. Тэтгэвэр нэмэгдээсэй”

Бид цагаан сарын бэлэг сэлтээ бэлдэхээр яваа хоёр бууралтай уулзаж ярилцлаа. Тэд “Цагаан сар хоёр жил өнжлөө. Гадаадаас болон орон нутгаас хүүхдүүд ирэх бололтой. Сар шинэ дөхөхөөр юмны үнэ улам нэмэгдэх байх гэж бодоод эртхэн юмаа бэлдэж байна. Тэтгэврийн хэдэн цаас юм болохгүй юм. Төрдөө олон жил зүтгэсэн хэдий ч тэтгэвэр бага тогтоогдсон. Хүүхдүүдээ яаж гар хоосон буцаах билээ. 500 мянган төгрөг юм болохгүй нь. Юмны үнэ жаахан судаллаа. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ гэж боддог хэдий ч амьтан ах дүү ороод л ирдэг юм. Ямар муухай царайлаад суултай биш дээ" гэв.

legacy:tsagaan sar/271482186_1021543811728536_9061355734957497612_n.jpg

Мөнгөтэй ч, мөнгөгүй ч эрвийх дэрвийхээрээ хөдөлж ард хормойгоороо урд хормойгоо нөхөн байж тэмдэглэдэг Монголын үндэсний баяруудын нэг бол яалт үгүй сар шинийн баяр. Хэдхэн сарын өмнө зарим лангуу нь хоосорч байсан Нарантуул одоогийн байдлаар амь оров уу гэлтэй хүн зоны хөл хөдөлгөөнд дарагдан буйг ийнхүү сурвалжиллаа. Иргэдэд мэдээлэл болгох үүднээс зарим нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ ямар байгаа мэдээллийг хүргэе.

ХЭВИЙН БООВНЫ ҮНЭ

legacy:tsagaan sar/271484485_637800664209904_3684180436370347623_n.jpg legacy:tsagaan sar/271265471_2722969481346239_4860329841330398533_n.jpg

ГУРИЛЫН ҮНЭ

Манай Монголчууд ул боов, бууз зэргийг хийхдээ дээд гурил түлхүү ашигладаг. Тэгвэл "Улаанбаатар"-ын дээд гурил 25 кг-тай нь 45 мянга, Алтан тариан гурил 45мянга, Өег-ийн дээд гурил 35 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин нэгдүгээр гурил 25 хилтэй нь дунджаар 33 мянган төгрөгийн үнэтэй аж.

legacy:tsagaan sar/271384132_449597776810792_9137546956084500460_n.jpg

БУСАД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН

Цар, идээний таваг хосоороо 180 мянга

Манай Монголчууд сар шинээр гэрийн дэвсгэрээ шинэчилдэг билээ. Хулдаас 12-25мянга, Хивс 50мянгаас 2 сая төгрөгийн хооронд үнэтэй

Булган малгай 150мянга ба түүнээс дээш

Цагаан сарын бэлгэнд хамгийн түлхүү ашиглагддаг оймс: Янмал, Тод оймс 1900-2500 төгрөгийн үнэтэй. Бөөний үнэ 1900 бол ширхэгийн үнэ 2500

Гарын бэлэг/хүүхдийн тоглоом, гар нүүрийн алчуур, саван г.м/: 10мянган төгрөгөөс 200 мянган төгрөгийн хооронд

Чихэр: Дундаж нь 15мянган төгрөг ба түүнээс дээш

legacy:tsagaan sar/269986536_918494428853495_3729047508885539072_n.jpg legacy:tsagaan sar/271267318_351137906850839_8499273476025445147_n.jpg legacy:tsagaan sar/271321180_471444564373594_7367144465475360431_n.jpg legacy:tsagaan sar/271211130_349374300342806_6315810367396794598_n.jpg
Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 жил өмнө

    СУРВАЛЖЛАГА

  • З
    Зочин4 жил өмнө

    Tsagaan sar gedeg bayachuud ni gaihuuljdag, yaduuchuud ni huld ni chiregdej shatahaas tsaashgui bolson

  • З
    Зочин4 жил өмнө

    Ingej huurtsugluj yu hiine Eruul mendee ehleed bod

  • I
    Irgen4 жил өмнө

    Humuus ch gesen dee, iim tsag uyed tsagaan sar hiine gej hoortsoglood. Uhamsartai , hariutslagatai baih heregtei shu de. Ger gerte, her hemjeende temdeglevel barav.

  • И
    Иргэн4 жил өмнө

    Амтгүй, хатуу хэвийн боовыг цагаан сар ба буяны ажлын үед тавимааргүй байна. Оронд нь өөр юм сэтгэж олоочээ.

  • Ш
    шударга иргэн4 жил өмнө

    манайхан цаанаасаа бүр нэг хогийн зантай малын гаралтай бүтээгдэхүүний үнэ арай дэндүү тэгээд ядаж байхад вакцинтай мах янз бүрийн гурил энэ тэр холисон цагаан идээ авах юмгүй

  • З
    Зочин4 жил өмнө

    Өвчлөл найгаа алдлаа шүү гал алдахад тун ойр байна эрчим хүчний ажилчидын дийлэнх нь өвчлөсөсөн ч ажилаа хийж байна

  • З
    зочин4 жил өмнө

    Өвчний үед сандал ширээ булаалцалдахаас өөр ажил энэ засагт алгаа. Үр удамдаа учрах гай зовлонг эдэлнээ.

  • З
    зочин4 жил өмнө

    Засаг төр нь хөл хорио тогтоохоос айж бүх юмыг задгай тавьсаны гай удахгүй гарч ирнэ. Үр дагаварыг нь тооцож байгаа болов уу.

  • З
    зочин4 жил өмнө

    Өвчин даамжирч нэлээд нь бурхны оронд одох байхдаа. Өнжиж болдоггүй юм байх даа. Энэ хэдэн Монголчуудыг яандаа. Засгийн газар нь шийдвэртэй алхам авч чадахгүй хулчгар хэдэн нөхөдүүд.

  • Ө
    Өндөр настан4 жил өмнө

    Өдрийн хоолны мөнгөгүй гэж байж юм үнэтэй байхад Цагаан сараар яах юм бэ. Өвчин л тараахын нэмэр. Цагаан сарын дараа хөгшчүүдээ өвдүүлээд л таарах юм байна

  • З
    Зочин4 жил өмнө

    Цагаан сараа хийгээд халдварын тархалтаа нэмэгдүүлээ.