Н.Батсуурь: Үндсэн хуулийн өдрөөр Даян аварга цолоо дуудуулахаар зорьж очсон ч эрхээ зөрчүүллээ

Спорт
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 18 сек
30
legacy:batsuuri/batsuuri.jpg

Үндсэн хуулийн 30 жилийн ойн барилдаанд Даян аварга Н.Батсуурь зодоглохоор бүртгүүлсэн ч МҮБХ бүртгэхээс татгалзаж, тэрбээр өнөөдөр барилдаж чадаагүй. Уг асуудалд МҮБХ-ноос тайлбар авахыг хүссэн ч хариу тайлбар өгөөгүй. Харин уг асуудалд Даян аварга Н.Батсуурь дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "Өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргүүлье. Намайг цагтаа бүртгүүлээгүй гэж хүмүүс ойлгоод байх шиг байна. Цаг тухайд нь бүртгэж авахгүй болохоор нь цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн. Мөн мессэнжерээр бичсэн.

Допингийн хувьд арваннэгдүгээр сараар эрх хассан ч ёс зүйтэй байж ард түмнээ хүндэтгэн 18 сар ухамсараараа барилдсангүй. Допингийн лабораториос Very_low буюу маш бага гарсан тамирчинаасаа асуугаарай гэсэн хариу ирсэн. Тэд надаас тодруулалгүй мэдээлсэн. Шинжилгээ авах процесс, зааврыг дагаагүйд нэг ч удаа гомдлон хариуцлагаас зугтаагүй.

Бүх шийдвэрийг хүндэтгэн зохих шийтгэлээ хүлээн авсан, шийтгэлийн хугацаанд барилдаагүй.

Өнөөдрийн хувьд Даян аварга цолоо Монгол Улсын суурь хууль болох Үндсэн хуулийн өдрөөр дуудуулахаар эрхэмлэн зорьж очсон. Гэтэл ямар учраас барилдуулахгүй гэдгээ тайлбарлаж чадахгүй, хувь хүний үзэмжээр асуудалд хандсан нь бухимдаж байна.

Үндсэн хуулийн өдрөөр Үндсэн хуульд заасан ялгаварлуулахгүй байх эрхээ зөрчүүллээ.

Үндэсний бөхийн холбоо өргөдөл бичиж өг гэсний дагуу бичиж өгөхөд харцагуудын барилдаанаас барилдаж болно гэдэг хариу өглөө. Ингэж байж барилдуулах байсан юм бол өчигдөр энэ хариугаа хэлээд өнөөдөр энэ сайхан өдөр Даян аваргын цолоо анх удаа дуудуулах байлаа.

Он гараад барилдана гэдгээ хэлсэн байхад ингэж хааж боож байгаа нь бөхчүүдийн эрхийг хамгаалж чадах эсэх дээр МАШ ТОМ ЭРГЭЛЗЭЭ төрүүллээ. Үндэсний бөхийн холбоо бөхчүүдийн эрхийг зөрчих эрх байхгүй" хэмээлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 жил өмнө

    Допингдож, унаж авсан цолоор бярдаж дүрэм журам зөрчих гэсэн энэ тагалцагийн зоргоор авирыг таслан зогсоонсон бөхийн холбооны зөв. бусад бөхчүүлтэй адилхан бүртгүүлэх цагтаа бүртгүүлээд барилдах ёстой. харин ч энэ луйварчин барилдаан эхлүүлэхгүй тэр олон хүний цаг үрсэн шүү. ийм бүдүүлэг допингчингуудыг үзэх гэж бөхийн өргөөнд иргэд очдоггүй юм. тэгээд ч иймэрхүү хэрүүлийн туламнууд бөхийн ертөнцөөс хол байж залуу бөхчүүд, монголчуудын эв нэгдэл гай болохгүй байх нь дээр

  • З
    Зочин4 жил өмнө

    Doping shaaj tsol avsan bolohoor tenger taalahgui bna.Uhsenii chin dayan avarga.

  • Д
    ДД4 жил өмнө

    МҮБХ Бөхчүүдийнхээ эрхийг ноцтой зөрчиж байна.Тэднийг хэн хамгаалах ёстой юм вэ. Том ойгоор том цолтонгууд барилдахад ард түмэн баярлаж бөхөө үздэг. МҮБХ ард түмнээ хүндэтгэх ёстой. Ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа МҮБХ хэрэггүй. Тэд хэнд үйлчлээд байна вэ?