Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Миами Хит Лейкэрсийг хожиж, улирлын 30 дахь хожлоо авлаа
40

Миами Хит, Лос Анжелэс Лейкэрс багууд улирлын ээлжит учраа таарсан тоглолтоо хийж, 113:107 харьцаагаар Миами хожлоо. Ингэснээр тэд улирлын 30 дахь хожлоо авсан зургаа дахь баг боллоо.
Өнөөдрийн тоглолтод Хитээс Жимми Батлер 20 оноотой трибл дабл хийсэн бол Данкэн Робинсон 25 оноо 6 холын шидэлт амжилттай гүйцэтгэжээ. Харин Лейкэрсээс Леброн Жэймс 33 оноо 11 самбар, Рассэл Вэстбрүүк 24 оноо 9 дамжуулалт өгсөн байна.



