Сар шинийн баярт зориулсан барилдаан маргааш эхэлнэ

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/12/124.jpg

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан барс жилийн хаврын тэргүүн сар, сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан нэгдүгээр сарын 31-нд 12:00 цагаас эхэлнэ. Хоёрдугаар сарын 01-ны өдөр 14:00 цагаас гурваас наймын даваа үргэлжилнэ. Барилдах бөхчүүдийн бүртгэл өчигдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн 17 цагт бүртгэл хаагдана. Тасалбарыг www.ticket.mn-ээр борлуулах аж.