Ч.Очирбат: Заавал шинийн 15-нд багтаж заслаа хийлгэх ёстой гэх ойлголт байхгүй

Бусад
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 3 мин 22 сек
180
legacy:Photo/269138803_337680721566455_5852844595206698789_n.jpg

Ирж буй “Сайжруулагч” хэмээх усан бар жилд хийлгэх ёстой онцлох засал ном болон зүг, мөрөө гаргахдаа юуг анхаарах ёстой талаар Гандантэгчэнлин хийдийн зурхайч Ч.Очирбатаас тодрууллаа.

-Ирж буй бар жилийн өнгө зурхайд хэрхэн буув. Мөн энэ жилийн онцлох засал номын талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-Сайжруулагч хэмээх усан бар жил удахгүй гарах гэж байна. Усан бар жилийн өнгийг ерөнхий болон шороон үхрийн шинжээр гаргаж хэлдэг. Ерөнхий шинжээр алт, мөнгө элбэг дэлбэг, өвчин зовлонгүй сайхан жил болно хэмээн зурхайд буужээ. Шороон үхрийн шинжээр дөрвөн улирлын эхээр хур ус ихтэй, өвс ногоо дэлгэрнэ. Залуу хүмүүст ээлтэй, нялхаст дунд зэрэг, өвгөдөд ширүүн жил гарна.

Засал номын хувьд дотроо олон янз. Тухайлбал, өнцгийн, жил нь орж буй хүний засал, мэнгэний, есөн нүдний, 33-ний засал гэх мэт. Өнцгийн засал гэдэгт хий, уул, шороо, огторгуй гэх өнцгүүд бий. Эдгээрт жилийн гол өнцөг засал гэж нэрлэдэг бөгөөд энэ дундаа шороо, огторгуй, төмөр суудалд суусан хүмүүст онцгойлон засал хийх ёстой гэж үздэг. Жил нь орж буй заслыг заавал хийлгэх ёстой байдаг.

Түүнчлэн мэнгэ голлох буюу мэнгэний засал гэж бий. Энэ жилийн хувьд таван шар мэнгэтэй хүмүүсийн хувьд засал хийлгэх хэрэгтэй. Мэнгэний засал нь эрүүл мэндийн тухай, нас уртасгах өвчингүй байлгах учигтай

-Сүсэгтэн олны дунд шинийн 8 аль эсвэл 15-ны дотор засал номоо хийлгэх ёстой гэх ойлголт байдаг. Засал номоо хийлгэхэд заавал энэ хугацаанд багтаж хийлгэх ёстой байдаг уу?

-Эрэгтэй хүн жилээ угтаж, эмэгтэй хүн жилээ дагадаг гэдэг. Эрэгтэй хүн жилээ угтаж орно гэдэг нь жил орохоос өмнө засал номоо хийлгэх хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ нар буцах, хөдөлгөөн орох өдөр буюу арванхоёрдугаар сарын 22-ноос хойш шинийн 15-ны дотор заслаа хэдийд ч хийлгэвэл зохилтой. Зөвхөн эрэгтэй хүн гэлтгүй эмэгтэй хүн ч арванхоёрдугаар сарын 22-ноос хойш шинийн 15, хаврын эхэн сардаа багтаан заслаа хийлгэх ёстой. Хүн бүр засал номоо хийлгэх ёстой. Гэхдээ заавал шинийн 15-ны дотор заслаа хийлгэх ёстой хэмээн тодорхойлсон зүйл байхгүй. Шинийн 15 бол бурхан багшийн их дүйчин өдөр. Энэ хугацаанд багтаж засал номоо хийлгэж, ном буян их үйлдвэл хязгааргүй их буян хураана гэдэг. Тиймээс хүмүүс шинийн 15-нд багтаж засал номоо хийлгэхийг зорьдог учиртай.

-Тэр тусмаа залуусын дунд жилийнхээ засал номыг хийлгэх тал дээр ач холбогдол муу өгдөг, ойлголт дутмаг байдаг. Тэгвэл засал номоо заавал хийлгэх ёстой шалтгаан нь юу вэ?

-Засал номоо байнга хийлгэж байх ёстой. Гариг эрхсийн нөлөө гэж байдаг. Жишээлбэл, 33-ны жил орох үед хүний сүлд хийморь доройтох нөлөө бий. Тэр тусмаа гал дээр сууж буй толгой өвдөх, гариг эрхсийн нөлөөнд их орох нигууртай болохыг номонд бичсэн байдаг. Эмэгтэй хүн усан дээр суудаг тул эмэгтэйчүүдийн өвчин өртөх, цаашилбал гариг эрхсийн нөлөөнд автах нөлөөлөл их байдаг учраас тусгайлан хийлгэх засал номыг цаг хугацаанд нь хийлгэвэл ононо.

-Шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргахдаа юунд анхаарвал зохих вэ?

-Сүсэгтэн олон маань цаг тооны бичигт зааснаар зүг, мөрөө гаргах хэрэгтэй. Хуучин гэрийн эзэн мөрөө гаргасны дараа бусад нь гаргахгүй байсан ч болно гэж үздэг байсан. Гэвч хүн бүр өөр өөрийн гэсэн үйл лайтай тул зүг, мөрөө гаргахад буруудах зүйлгүй. Зүг, мөр гаргахдаа анхаарах гол зүйл нь жилийн хар нохойн ам гэж бий. Энэ жилийн хувьд бар жил гарч байгаа тул жилийн хар нохойн ам нь зүүн зүгтээ байгаа. Усан дээр сууж байгаа хүн зүүн зүг цог хийморийн зүг нь байгаа. Иймд усан дээр сууж байгаа хүн цог хийморийнхоо зүгт гарч, буян хишгийн зүгээс гэртээ ирдэг. Усан дээр сууж байгаа хүн зүүн зүгт гарахгүй байх ёстой. Бусад сайн зүгийнхээ аль нэгт гарч, буян хишгийнхээ хойд зүгээс ирэх ёстой.

-Гандантэгчэнлин хийд битүүний өдөр сүсэгтэн олонд зориулсан ном хурах уу?

-Битүүний өдрийн шөнө нь Цэдэрлхам буюу Лхам бурханы тахилга хурна. Уг хурал шинийн 1-ний өглөө дуусдаг. Ийнхүү шинийн 1-нээс 15-ныг хүртэл Молом буюу ерөөлийн ном хурна. Хурлын үйл явц зан үйл сүсэгтэн олонд нээлттэй байдаг.

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • 0
    000004 жил өмнө

    ламнар өөрсдөө л 15 дотроо сайн гэсэн биз одоо өнгөрсөн учир та хэд ажилгүй дэээ ккккккккккккккккккккккккк

  • Б
    Баатар4 жил өмнө

    Хүн бие нь өвдвөл лам, бөө нар дээр очих биш эмнэлэгт очиж эмчид үзүүлж эмчлүүлэх ёстой. Энэ бол энгийн ойлголт

  • Б
    Баатар4 жил өмнө

    дэлхий дээр шарын шашингүй өндөр хөгжилтэй олон орон байна. Тэд засал хийлгэж ном уншуулдаггүй, үс засуулахдаа өдөр хардаггүй мөртлөө эрүүл, урт насалж, тайван, баян тансанг амьдар амьдарсаарл байна.

  • З
    зочин4 жил өмнө

    Эрэгтэй хүн аль зүгт гарч ирэх тухай ном номонд өөр байна даа. Хэлэх ухаан байсангүй юу.

  • З
    Зочин4 жил өмнө

    ЗУД БОЛОХОД НОХОЙ,ЗОВЛОН БОЛОХОД ЛАМ ТАРГАЛНА .1937 ОНД ЭНЭ ЦУС СОРОГЧ ХУВАЛЗНУУДААС УЛС ОРНЫГ АНГИЖРУУЛСАН НЬ ТУН ЗӨВ БОДЛОГО БАЙВ .ЭД НАР ЧИНЬ МАЛЫН ГУУР ХУВАЛЗНААС Ч АЮУЛТАЙ ШИМЭГЧИД

  • З
    Зочин4 жил өмнө

    Лам нарын ярьдаг юм "Бодь мөрийн зэрэг" болон шашны номлолын эсрэг байгаад байх юм.

  • З
    Зочин4 жил өмнө

    Азиас хятад солонгос 2 л шинэлж байна. Япон цагаан сар байхгүй. Зүүн өмнөд ази 4р сард шинэлэх. Энэтхэг олон шашинтай сар бүр шинэ жил болдог улс лалын орнууд 8р сард шинэлнэ. Израйл 9р сард. Монгол тэхэд яах гэж хятадтай цуг шинэлдэг болов уг нь 3сард байсан .

  • З
    Зочин4 жил өмнө

    Адгийн ядарсан африк лаос индонези филипин мэтийн орнууд тусгаар улс байхад түвд тусгаар биш. Тэхээрээ түвдийн шашин хүчгүй шал худлаа шашин

  • З
    Зочин4 жил өмнө

    Танай далай лам чинь засал өдөр гэж худлаа бүх юм үйлийн үр гээ биз дээ

  • Х
    Хуцаа зайл.4 жил өмнө

    Монголд сая сая удаа ном уншлаа . Юу сайн сайхан болов оо . Зүгээр л болиод өгөө .

  • З
    Зочин4 жил өмнө

    33 ны жил орно гэж анх удаа сонсов

  • З
    Зочин4 жил өмнө

    Холоо очиж хуц та нар ямар засварчин юмуу

  • З
    зочин4 жил өмнө

    азийн олон орон бүгд нэг л өдөр битүүлж шинэлдэг, тэрбишийн зурхай гэж юу байдаг юм бэ, монголын ард түмэн энэ нөхөрт олон жил хууртагдлаа, төр засаг үнэн зөвийг хэлэх цаг аль хэдий нь болсон, энэ жилийн цагаан сарын битүүн, шинийн нэгэнийг буруу зөрүү гаргачихаад бантахдаа шинийн 3 байхгүй гэж хуцах юм, та нар ард түмний толгойг хуурахаа болиоч, олон хүн энэ талаар мэдэж байгаа, яагаад шинийн 3 байхгүй гэдгээ ард түмэндээ тайлбалаач!

  • И
    Иргүн4 жил өмнө

    Танай Гандангийн цахим айлтгалын сайт дээр суудал нь Тэрбишийн зурхайгаас зөрж гараад байх юм.Ямар учиртай юм бэ ???

  • И
    Иргэн4 жил өмнө

    Энэ засал номоо бүх насаар нь хийж болдоггүй юм уу.

  • З
    зочин4 жил өмнө

    азийн оронууд бүгд адил манайх л дандаа зөрөх юм

  • З
    зочин4 жил өмнө

    та нар ард түмэндээ цагаан сарын өдрийг зөв хэлээч, буруу өдөр товолчихоод бантсандаа шинийн 3 байхгүй гэж хуцах юм

  • З
    зочин4 жил өмнө

    та нар ард түмэндээ цагаан сарын өдрийг зөв хэлээч, ауруу өдөр товолчихоод бантсандаа шинийн 3 байхгүй гэж хуцах юм