Олимпийн нээлт Хятадын өндөр технологийн гайхамшгийг мэдрүүлнэ

Нийгэм
munkhsukh
munkhsukh
Унших: 1 мин 35 сек
30
legacy:beijing 2022/37.jpg

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэгдэл, спортын их баяр цэнгэл өвлийн олимпын наадам эхлэхэд хэдхэн цаг үлдлээ. Өнөөдөр Улаанбаатар, Бээжингийн цагаар 19:30-д өвлийн олимпийн 24 дүгээр наадам эхэлнэ. Олимпын наадамтай холбоотой зарим баримтыг сонирхуулж байна.

legacy:beijing 2022/Skyline_of_Beijing_CBD_with_B-5906_approaching_(20211016171955).jpg

БНХАУ-ын нийслэл Бээжин хот өвөл ба зуны олимпийг зохион байгуулсан анхны хот болж байна.

legacy:beijing 2022/Жан И Моу/feature-Zhang2.jpg

Олимпын наадмын нээлтийг Хятадын алдарт кино найруулагч Жан И Мун найруулж байна. Тэрээр өмнө нь 2008 оны зуны олимпыг найруулсан билээ.

legacy:beijing 2022/254177.jfif

Бээжин 2008 зуны олимпын нээлтэнд 15 мянган хүн оролцож байсан бол энэ удаад арай цөөн буюу 3000 хүн оролцоно. Гэвч технологийн дэвшил, уран сайхантай хосолсон давтагдашгүй нээлт болно гэсэн хүлээлт бий.

legacy:beijing 2022/GettyImages-1233609591.jpg

Энэ удаагийн олимпийн нээлтэнд АНУ, Англи, Канад, Австри зэрэг улсын төр засгийн албан тушаалтнууд оролцохгүй. Тэд БНХАУ-ын Шинжаан уйгур дахь хүний эрхийн зөрчлийг эсэргүүцэж ийнхүү бойкот хийж байгаа юм. Гэвч ихэнх орны төр засгийн албан тушаалтнууд спортыг улс төржүүлэхийн эсрэг байгаа билээ. Монгол Улс ч олимпыг улс төржүүлэхийн эсрэг байр суурьтай байж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад зочилж байна.

legacy:beijing 2022/“Бээжин-2022” олимпод хиймэл цас ашиглана.gif

Энэ удаагийн олимп анх удаа 100 хувь хиймэл цас ашиглаж байна. Нийт 100 сая метр куб цас гаргахын тулд 220 сая литр ус ашигласан бөгөөд хиймэл цас гаргах бүх эрчим хүчийг ногоон технологиор шийдсэн байна.

legacy:beijing 2022/web-211221-olympic-hockey.jpg

Нийт 2892 тамирчин биаталон, бобслей, кёрлинг, мөсөн хоккей, лүж буюу тобагган чарга, тэшүүр, цанаар гулгах гэсэн спортын долоон төрлийн 109 тэмцээн уралдаанд өрсөлдөнө.

legacy:beijing 2022/e03ee186-182c-11ec-ab69-f2bfe93835cf_image_hires_112119.jpg

Олимпийн наадмын уриа: Хамтдаа хамтын ирээдүйд

legacy:beijing 2022/beijing.jpg

Олимпийн наадам нь Хятадын инноваци технологийн гайхамшгийг харуулах бөгөөд олимпын бүх цэнгэлдэх, хотхоныг 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна.

legacy:beijing 2022/96c4246cb1994a6899c614f26c9a33d9.jpeg

Нийт тамирчдын 45.2 хувь нь эмэгтэй тамирчин байгаа жендерийн хувьд түүхэн шинэ рекорд юм.

legacy:beijing 2022/00virus-olympics-china-01-superJumbo.jpg

Цар тахлын хатуу хяналт, дэглэм ч энэ олимпын нэг онцлог болж байна.

Бээжин, Янчин, Жанжиаку гэсэн 3 хотын 26 цэнгэлдэх хүрээлэн, задгай талбайд нийт 109 тэмцээн уралдаан болно.