Зээлийн бурхад: ЖДҮ-чин 30, Хөгжлийн банкчин 7 гишүүн төр түшиж байна

Улс төр
munkhsukh
munkhsukh
Унших: 5 мин 21 сек
210
legacy:beijing 2022/Жан И Моу/Хөгжлийн банк зээл/ЗЭЭЛИЙН БУРХАД.png

Хэдхэн жилийн өмнө ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан гэх улс төрчдийн хэрэг шуугиулаад өнгөрсөн. Өдгөө ЖДҮХС-гийн “найдвартай зээлдэгч” Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар Ерөнхийлөгчийн баруун зүүн талд сууж байгаа бол тухайн үед хариуцлага хүлээж ажлаа өгсөн Б.Бат-Эрдэнэ саяхан байгаль орчны сайдаар томилогджээ. ЖДҮХС-гаас зээл авсан компаниудтай шууд хамааралтай УИХ-ын 5 гишүүн, ах, дүү, найз нөхөд зэрэг дам хамааралтай 25 гишүүн одоо ч “төрөө түшиж байна”. Товчхондоо ЖДҮ-чид маань авсан зээлээ төлөөд ардын баатар болцгоосон, үзүүлэн төдий хариуцлага хүлээгээд үүнээсээ ч том эрх мэдэл албан тушаалд хүрч үлгэр сайхнаар дууссан билээ.

Зарим нэг ЖДҮ-чид жаахан зовох нь зовсон. Сайд асан Д.Батзориг 40 сая төгрөгөөр торгуулсан. Аавынд хийвэл аюултай баримтууд нэмж дэлгэх гээд байсан учраас ийнхүү "домноод" өнгөрсөн гэх хардлага улс төрийн хүрээнд яригддаг. Харин үе нь мултарч, хүч нь харьсан Д.Дамба-Очирт 3.6 жил, Г.Солтанд 3 жилийн ял өгсөн байдаг. ЖДҮ дээрээ даатгалын сангийн хэдэн зуун тэрбумыг "туусан" Г.Ундармаад мөн 2.5 жилийн ял оноосон.

Ойрмогхон ЖДҮ-гээс хэд дахин их дүнтэй хөгжлийн банкны шинэ адал явдал эхлэв ээ. Алдарт манан бүлэгллийнхэн 60 тэрбумаар төрөө зарах гээд бүтэлгүйтэж засаг, намтайгаа арчуулж байсан бол түүнээс 20 дахин их мөнгийг хөгжлийн банкчид гулгиулжээ. Азарганыхаа хүрээгүй газарт унага нь хүрдэг гэдэг шиг манай “хөгжлийнхөн”-ний хажууд манан бүлэглэл бол юу ч биш, идэж ууна гэж гурилдсан хулхи дамбийжаа юмсанж.

Хөгжлийн банкнаас зээлэгч улс төрчид анхнаасаа эргэн төлөлт хийгээгүй, барьцаа хөрөнгийн хэмжээ нь 15 хувьд ч хүрэхгүй байгаа зэргээс харвал энэ зээлийг төлөх сонирхол ер нь байгаагүй гэж хардах боломжтой. Ер нь зээл үү? Зохион байгуулалттай төлөвлөсөн залилан уу? гэдэг нь ч сонирхолтой. Өр гэж үгийг өглөг болгоод өөрчилж мэдэх 37 кноп байна шүү цаана чинь.

Хөгжлийн банкны нийт 3.2 их наядын зээлээс 1.8 их наядын зээл чанаргүй ангилалд орсон. Үүнээс 841 тэрбумын 26 зээлдэгчийг шүүхэд өгөөд байгаа. Мөн 836 тэрбумын зээл зөрчилтэй ангилалд буюу өндөр эрсдэлтэй яваа. Хэвийн зээлийн хэмжээ 15 хувь буюу 551 тэрбум орчим байгаа юм. Ийм банк гэж ер нь байх уу?

Ингээд жирийн бизнесмэн хүсэх бүү хэл, хөлөө хугартал хөөцөлдөөд ч авч чаддаггүй хөгжлийн банкны зээлийг барьцаагүй шахам авч чадсан зээлийн бурхадтайгаа танилцая. Одоогоор энэ хэд маань л гэрэлд цохиулсан болохоос зээлийн бурхдын нэр цаашдаа нэмэгдэнэ гэж саарал ордны тамхины цэг дээр ярих аж.

legacy:beijing 2022/Жан И Моу/Хөгжлийн банк зээл/Д.Эрдэнэбилэг.jpg

Сахал хочит Д.Эрдэнэбилэг хөгжлийн банкнаас 506 тэрбумын зээл авснаар бүх бурхдын оройд заларч байна. Хөтлийн цемент, Дарханы төмөрлөг, Эрдэнэт үйлдвэр гээд энэ улсын өнгөтэй өөдтэй бүхнийг төрийн мөнгөөр худалдаад авчихдаг сүйхээтэй эр. Төрийн дэл сул мөнгө хаана байна түүний сарвуу дүрээстэй байх аж. Дарж гавлаад ч бардаггүй, Ц.Нямдоржийн хэлснээр ёстой л бидний “эзэн” шахуу юмаа.

legacy:beijing 2022/Жан И Моу/Хөгжлийн банк зээл/Дамдинням, Ганхуяг.png

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээл авчээ. Х.Ганхуяг “манай компани зээлээ хэвийн төлж байгаа” гээд ордны хонгилоор хээвнэг ярих юм билээ. Ер нь “манай компани” гэж ирээд л төрийн ордондоо наймаа панз ярьдаг депутат манайхаас өөр газар байдаг ч юмуу үгүй ч юмуу?

legacy:beijing 2022/Жан И Моу/Хөгжлийн банк зээл/А.Сүхбат.jpg

УИХ-ын гишүүн асан А.Сүхбат ЖДҮ-ийн сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээлийг дүүгийнхээ эхнэрийн компанид олгуулсан байдаг. Тэгвэл энэ удаад “Түгээмэл түмэн хишигтэн” компаниараа 18 тэрбум төгрөгийн зээл авчээ. Сан алдахгүй зээл авч чаддаг манай аварга тариалан эрхлэлтийг дэмжих санг ч будлиулсан сураг бий.

legacy:beijing 2022/Жан И Моу/Хөгжлийн банк зээл/Ж.Эрдэнэбат Х.Бат-Эрдэнэ М.Энхболд.png

Х.Бат-Эрдэнэ орон даяар 60 хуурай сүүний үйлдвэр байгуулна гэж "цөмрөөд" 42.6 тэрбум төгрөгийн зээл хөгжлийн банкнаас авчээ. МАНАН бүлэгллийн гол санхүүжүүлэгч. М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарын итгэлт хүн гэгддэг түүнд эрүүгийн хэрэг үүсгэж үүсгэж хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярын хамт АТГ-т шалгаж байна.

legacy:anandbazar gishuun/ZA1.jpg

Хүчирхийллийн хэрэгт нэр холбогдож намаасаа хөөгдсөн Ц.Анандбазарын үүсгэн байгуулсан “Сод Монгол Групп” хөгжлийн банкнаас 43 сая ам.долларын зээл авчээ. Зориулалтын дагуу зарцуулаагүй гэсэн шалтгаанаар зөрчилтэй ангилалд бичигдсэн байна. Ер нь ч тэгээд элдэв Сүнээтэй нэр холбогдсноос банк дээрэмдэгч гэж дуудуулбал арай дээр ч юмуу.

legacy:beijing 2022/Жан И Моу/Хөгжлийн банк зээл/Б.Эрдэнэбат.jpg

Цагтаа Монголын алтны судал дээр сууж, эх орон намыг байгуулж, гишүүн, сайд хийж мандаж явсан Б.Эрдэнэбат хөгжлийн банкнаас 142 тэрбум төгрөгийн зээл аваад төлөөгүй шүүхэд дуудагдав. Түүний эхлүүлсэн байшин үйлдвэрийн комбинат нэг мөр бүтэлгүйтсэн гэдэг.

legacy:beijing 2022/Жан И Моу/Хөгжлийн банк зээл/М.Билэгт.jpg

“Ачлал” ХХК-ныг үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн асан М.Билэгт 52.5 тэрбумыг хөгжлийн банкнаас аваад төлөөгүй байна. Улсаас авсан зээлээрээ, улсын эмнэлэгийн хашаанд барилга бариад, улсад нь өндөр үнээр шахах гэж оролдсон түүний сүйхээ ч дийлдэшгүй ажээ.

legacy:beijing 2022/Жан И Моу/Хөгжлийн банк зээл/Б.Ундармаа.jpg

Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын 340 тэрбум төгрөгийг салхинд хийсгээд 2.5 жилийн ял сонссон УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа ч хөгжлийн банкинд ч хуруу дүрж 39 тэрбум төгрөг салгаад амжижээ.

legacy:beijing 2022/Жан И Моу/Хөгжлийн банк зээл/Х.Баттулга.jpg

Ардчиллынхан намын байраа нураагаад газраа зарсан, намаа ч зарсан, одоо ганц үлдсэн МоАХ-ны өмч хөрөнгөө зарж идээд амар сайхандаа жаргах бололтой. “Пирамид орд” ХХК хөгжлийн банкнаас авсан 15 тэрбумын барьцаандаа МоАХ-ны газрыг барьцаалсан байна. Үүнийг экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбож тайлбарлахаас өөр сонголтгүй.

legacy:beijing 2022/Жан И Моу/Хөгжлийн банк зээл/Ш.Лхамсүрэн.jfif

Жирийн иргэд мөнгө хадгалуулах бүү хэл, хаана байрладаг нь ч мэдэгдэхгүй “Чингис хаан” банкинд яагаад ч юм манай төр ихэд итгэж хэдэн зуун тэрбумаар нь татвар төлөгчдийн мөнгийг хадгалуулдаг. Эрүүл мэндийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөгийг гаргаж өгөхгүй гүлдийсээр байгаа тэд хөгжлийн банкинд 1.1 тэрбумын өртэй ч төлөхгүй унжсаар. Тус банк нь Б.Шүхэртийн гэр бүлийн бизнес бөгөөд хүү Ш.Лхамсүрэн нь БХБ-ын дэд сайдаар ажиллаж байгаад ЖДҮ-ийн асуудалд нэр холбогдож ажлаа өгсөн. Гэвч өдгөө Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байгаа.

legacy:beijing 2022/Жан И Моу/Хөгжлийн банк зээл/Ё.Отгонбаяр.jpg

Сэтгүүлчийг “ална” гэж заналхийлсэн экс элчин сайд Ё.Отгонбаяр, мөнөөх Ш.Лхамсүрэн нарын нэр холбогддог “Мондулаан трейд” ХХК хөгжлийн банкнаас 13.7 тэрбум төгрөгийн зээл аваад төлөөгүй байна. Ё.Отгонбаяр нь зүгээр ч нэг элчин сайд биш. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Боловсролын сайд, УИХ-ын гишүүн зэрэг өндөр албан тушаал хашиж явсан. МАН дотроо л өндөр боловсролтой сэхээтэн гэгддэг нэгэн билээ.

legacy:beijing 2022/Жан И Моу/Хөгжлийн банк зээл/Ц.Гарамжав.jpg

Монгол банкны эрсдлийн сангийн 10 тэрбумын зээлээ шүүхээр хаалгуулсан гэх хэрэгт нэр холбогдож сэтгүүлч Г.Өнөрцэцэгтэй шүүхдэлцэж явсан Ц.Гарамжав хөгжлийн банкны хөвсгөр бялуунаас бас яаж дутах билээ. Түүний үүсгэн байгуулсан “Монполимент” компани 122 тэрбум төгрөгийн зээл авчээ.

legacy:beijing 2022/Жан И Моу/Хөгжлийн банк зээл/Untitled design.png

Найман нэрээс, уул уурхай хүртэл том жижиг бүх бизнесийг атгасан. Сумаас эхлээд улсын тендерийг хуу хамдаг гэх алдарт “Эм Си Эс” групп 385 тэрбумын зээлийг хөгжлийн банкнаас авчээ. Үүнд боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн асан, Япон улсын Осака хотноо суугаа консул Л.Элдэв-Очир нарын нөлөө орсон гэж саарал ордны тамхины цэгээр ярьж байна.

Хуваалцах:210

СЭТГЭГДЭЛ (21)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 жил өмнө

    Tvshix bish turiig tvlxej ganxyylj bn

  • З
    Зочин4 жил өмнө

    ХОВДЫН ЭЛБЭГДОРЖИЙН СУГАНЫ УС, 60 ТЭРБУМЧИН, МИЕЭГИЙН ХАЙРТАЙ ХУУ ЖДУ, КОНЦЕССЫН ЗАНДАЛЧИН ЭЦЭГ БЯМБАЦОГТОО МАРТЧИХАЖ!!!

  • Ш
    шударга иргэн4 жил өмнө

    ЖДҮ,АВИЛГАЧИД улам л гялалзаад өнгө ороод байх юм даа шударга ёс гэж энэ нийгэмд бнуу

  • Ш
    шударга иргэн4 жил өмнө

    ЖДҮ,АВИЛГАЧИД улам л гялалзаад өнгө ороод байх юм даа шударга ёс гэж энэ нийгэмд бнуу

  • З
    Зочин4 жил өмнө

    Хүрэлсүх их л муу хүмүүсийг дэмжиж явдаг юм байна бас намыг ямар болгрж байгаагаа мэддэг үү устгаж байна

  • З
    Зочин4 жил өмнө

    Хүрэлсүх их л муу хүмүүсийг дэмжиж явдаг юм байна бас намыг ямар болгрж байгаагаа мэддэг үү устгаж байна

  • З
    зочин4 жил өмнө

    ККК энэ хэдэн сайтын тоонууд худлаа л яваад байх юм...жишээ нь содмонгол 43 сая доллар авсан гэх, гэтэл өнөөдөр News.mn дээр МАНгаруудын зодоон гэсэн нийтлэл дээр 4 тэрбум төг буюу 1 сая илүү доллар гэжээ, гэтэл сая тамхины цэг дээр содмонгол нь хэвийн төлөөд төлчихсөн өргүй гэсэн гэх ...олон мэдээллийн будилаан их байна бодвол муу бол бор овоохой гэж байх шиг , гол хэвийн төлж байгаа болон төлчихсөн компаниудыг биш төлөхгүй байгаа компани холбоотой дарга нараас сайн шаардах хэрэгтэй юм

  • В
    ввд4 жил өмнө

    орос хятадууд хуулийн доторх хулгай гээд Төр нь эвлрэхгүй болоод 10 жил

  • В
    ввд4 жил өмнө

    орос хятадууд хуулийн доторх хулгай гээд Төр нь эвлрэхгүй болоод 10 жил

  • О
    оо4 жил өмнө

    шарилнаас хүртэл нь хүртэл Хойч нь ичихээр муухай шуналтангууд гэж Б.Лхагвасүрэн хэлсэн.

  • Л
    лл4 жил өмнө

    Тэнэг ханахгүй сэтгэлтэй хар зоригтой байх бол монгол бизнэсийн гол чанар шиг

  • З
    Зочин4 жил өмнө

    Дандаа эрх мэдэлтэнгүүдийн хамааралтай компаниуд авсан байна. Хамгийн багадаа хэдэн арван тэрбум тэгээд хэдэн зуун тэрбумаар авчээ, тэгээд зээлээ төлөхгүй, ард түмэн жирийн татвар төлөгч нарын мөнгөөр зээлээ төлүүлнэ арай даварсан байна даа

  • Z
    zochin4 жил өмнө

    mongol bi bolon tumen bii uragshaa

  • З
    Зочин4 жил өмнө

    мань мэт нь цалингийн зээл авах гэхээр олдохгүй юм .

  • З
    Зочин4 жил өмнө

    Содбаатар УИХ-ын гишүүн Ганболд 2 МБҮ компаниара бас л зээл авсан. Үнэн ханадагүй гарууд юм аа

  • З
    Зочин4 жил өмнө

    Содбаатар УИХ-ын гишүүн Ганболд 2 МБҮ компаниара бас л зээл авсан. Үнэн ханадагүй гарууд юм аа

  • M
    mgl4 жил өмнө

    ter chigeeree hulgaich. ta nar heden ueree huvhair.

  • З
    зочин4 жил өмнө

    кккк энэ сэтгүүлч тоогоо сайн шалгахгүй бол гүтгэсэн хэрэгт орохоор байна. жишээ нь өмнө интернет файсээр гараад байгаа зүйлийг харахад содмонгол нь 4,3 сая*-ыг авсан одоо 3 тэрбум төгрөг буюу 1,1 сая-ын үлдэгдэлтэй хэвийн гэх ангилалд харагдсан, тэхээр сэтгүүлч олныг бужигнуулахын тулд тоо бүрийн ард тэг нэмж 10 дахин өсгөж зарлаад байна уу_тоогоо эх сурвалжаа сайн тооцоорой

    • З
      Зочин4 жил өмнө

      Гуцна биз. 4.3 ч бай 43 ч бай авах ёстой юмуу даварсан Анандбузар гуай

  • Z
    zochin4 жил өмнө

    YADAAD BAIH YU BSIIN BE,BUTSAAGAAD ULSIIN MEDELD BOLGOOCH,TER ERDENET MEREDENETEE!!!

  • З
    Зочин4 жил өмнө

    Сахлыг духанд нь тулгаад буудчих хүн алга уу. Өөрөөр түүнээс мөнгөө авах арга байхгүй.