Ж.Соронзонтой холбогдуулж цагдаагийн том албан тушаалтныг шалгах бололтой

Нийгэм
Г.Мөнхсүх
Г.Мөнхсүх
Унших: 2 мин 1 сек
130
legacy:Соронзон.png

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй баримтад нэвтрүүлгийг сэтгүүлч С.Будрагчаа цувралаар хүргэж байгаа. Үүнд Ж.Соронзон захирал өөрийн төрсөн дүүтэйгээ түрээсийн гэрээ байгуулж сургуулиас их хэмжээний мөнгө шилжүүлдэг, өөрийн нөхөр Н.Лүндэндорж сургуульдаа 4.6-10 сая төгрөгийн цалинтай ажиллуулдаг гэх мэт ноцтой асуудлыг хөндөөд байгаа. Харин Ж.Соронзон нь сэтгүүлч С.Будрагчаад тодорхой тайлбар өгөөгүй бөгөөд худал мэдээлэл тарааж, дарамталж орлого олдог гомдлыг эрүүгийн цагдаагийн газарт гаргасан байдаг.

Бусдыг гүтгэсэн, худал мэдээлэл тараасан гэх гомдлыг тухайн дүүргийн цагдаагийн хэлтэс шалгадаг. Гэтэл Ж.Соронзон захирал нь шууд эрүүгийн цагдаагийн газарт гомдол гаргаж нөгөө хэд нь ч сэтгүүлчийг дуудаж, байцаах замаар дарамт үзүүлэх болсон нь цаанаа учиртай ажээ.

Тус газрын дэд даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа нь одоо ч Цагдаагийн Ерөнхий газрын маш том албан тушаалтан бөгөөд Орос 3-р сургуулийн эцэг эхийн зөвлөлийн даргаар ажилладаг гэх мэдээлэл байна. Цаашлаад Орос 3-р сургуулийн захиргаа эцэг эхийн зөвлөлдөө жил бүр квот өгдөг бөгөөд тухайн квотоор тус сургуульд элсэхэд 7 мянган ам.долларын авлигийн ханш тогтсон гэсэн гомдол ч АТГ-т очжээ.

Түүгээр ч зогсохгүй Хурандаа эцэг эхийн зөвлөлийн дарга маань Орос 3-р сургуулийн хашаанд хоёр ч байртай гэсэн мэдээлэл байна. Ж.Соронзон захирлыг Орос 3-р сургуулийн газрыг “алгадаж” орон сууцны барилга барьсан гэх асуудал маш олон жил яригдсаар ирсэн. Гэвч хэн ч түүнийг шалгаж, албан тушаалаас нь хөдөлгөж чаддаггүй. Ж.Соронзогийн гэгдэх жижиг “МАНАН” бүлэглэл нь энэ улсын хууль шүүх, шийдвэр гаргах бүх түвшинд хөл гартай, хэнд ч дарагддаггүй гэж ярьдаг.

Тэгвэл эрх баригчид, хууль хүчнийхэн уг асуудалд анхаарч олон жил бугшсан завхарлыг нэг мөр цэгцлэх ёстой гэдэг дээр санал нэгдсэн байна. Тодруулбал Ж.Соронзон захиралтай холбогдуулж цагдаагийн нэр бүхий хурандааг АТГ-т шалгахаар болжээ. Өмнө нь түүнийг салхитын мөнгөний ордын хэрэгт хахууль зуучилсан гэж тухайн хэрэгт холбогдогчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод мэдэгдсэн. Гэтэл үүний мөрөөр тухайн үеийн хууль хүчнийхэн ямар ч арга хэмжээ авалгүй өнгөрөөсөн байдаг. Тэгвэл энэ удаад түүний толгойг зүгээр илээд өнгөрөөхгүй бололтой. Удахгүй түүний нэрийг хууль хүчнийхэн зарлаж, албан тушаалаас нь түтгэлзүүлж шалгана гэсэн мэдээлэл байна.

Цаашлаад Ж.Соронзонгийн жижиг “МАНАН” бүлэгллийн гол лоббиг зохион байгуулдаг гэх эцэг эхийн зөвлөлийн гишүүдийг ч шалгах бололтой. Тэдний дунд төр засгийн өндөр албан тушаалтнууд, хууль хүчнийхэн, бизнесмэнүүд зэрэг тал бүрт танилтай, нөлөөтэй эрхмүүд байдаг гэж эх сурвалж мэдээлж байна.

tenx-hd
Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Болд

    Энэ хурандаа бол ЦЕГазарын тэргүүн дэд дарга Ням-Очир

  • З
    зочин

    шалгалтыг нилээн дээр үеэс эхлэх хэрэгтэй байх, олон жилийн өмнөөс иймэрхүү юм сонсогдож байсан

  • И
    Иргэн

    Энэ сургуулийн захирал тоо ба физикийн багш нар ажиллуулдаггүй тул энэ сургуулийн сурагчид тоо ба физикдээ тааруу юм.

  • З
    Зочин

    Одоо боль Соронзон хууль бус зүйл хийсэн байж магадгүй тэглээ гээд сургуулийг нь бас төгсөгчид суралцаж буй хүүхдүүдийг муулж элдэв янзаар хэлэх,сургуулийн талаар худлаа зүйл ярихаа болино уу!!

  • З
    Зочин

    Үнэн бол арай дэндэнээ, нөгөө архи уусан үедээ машин барьж яваад хүний амь хохироосон лүндэндоржийн авгай юм бол үнэний магадлалтай л бололтой. монголд ийм хүмүүст хууль хэзээ үйлчилдэг билээ

  • З
    Зочин

    Орос 3 төгссөн хүүхдүүдийн харц нь нэг л гунигтай болцлн байдаг штээ

    • З
      Зочин

      Их загнуулж, зодуулдаг юм шиг баына лээ. Эзэндээ зодуулдаг нохойны нүд шиг болцон байдаг

      • З
        Зочин

        Загнах нь загнана харин зоддогүй

  • З
    Зөв

    Лүндээжанцан биш Лүндэндорж шүү өөе кк

  • З
    Зөв

    Лүндээжанцан биш Лүндэндорж шүү өөе кк

  • Z
    zochin

    tsaaziin yalaa sergee iim malnuudiig uchiggui buuddag boloh kheregtei

  • З
    Зөв

    Лүндээжанцан биш Лүндэндорж шүү өөе кк

  • З
    Зочин

    Хэдэн жилийн өмнө Орос 3-р сургуулийнх нь хүүхдүүд хоолны хордлого авч эмнэлэгт хүргэгдсэн. Тэгээд сайдын тушаалаар Соронзон авгай захирлаасаа хусагдсан боловч нөхөр Лүндэндорж гэж Элбэгдоржийн авилгалч хуульчийн дарамтаар сайд буцаагаад суудалд нь тавьсан. Анх сургуульд орж байгаа 1-р ангийн хүүхдүүдээс дээд сургуулийн элсэлт шиг хүнд шалгалт авч дарамтлан эцэг эхээс нь 5-7 мянган долларын хахууль авч оруулдаг. Уул нь Орос-Монголын 3-р сургууль бол улсын сургууль, энэ хүний хувийн сургууль биш. Аль хэдийн тэтгэвэрт гарах нас нь болсон мөртлөө бусад авилгалчдын адил албан тушаалтайгаа зууралддаг. Албан тушаалаараа авилгал авч баяждаг учраас тэр. Энэ хүн хүний хүүхдийг сургах гээд ингээд албан тушаалдаа зууралдаад байгаа ч биш. Лүндэндорж гэж нөхөр нь согтуу машин барьж яваад жирэмсэн оюутныг дайрч алсан ч бас л албан тушаалаараа далайлгаад ял завшсан. Элбэгдорж том МАНАНг байгуулсан бол тэд жижиг манан байгуулсан.