“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 428 хүүхдэд захиа, даалгавар гардуулжээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:51458415.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Илгээлт-2100" хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 428 хүүхдэд захиа, даалгавар гардууллаа.

2100 оюутныг дэлхийн шилдэг их, дээд сургуульд элсүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг 2021 оны 8-р сарын 27-нд гарсан. Энэ зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд ЗГ-ын тогтоолоор гадаадад сурах оюутны тэтгэлгийн зээлийн журам өөрчлөгдсөн. Журмын дагуу улсын хэмжээнд энэ жил ЭЕШ-д орсон хүүхдүүдээс хамгийн өндөр оноо авсан 428 хүүхдийг сонгон шалгаруулаад нэрсийг зарласан юм.