Хилээр нэг өдөрт орж ирж буй чингэлэг нэмэгдэх боломжтой

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:achaa teever/271819604_305888534883165_5796633391866053718_n.jpg

Замын-Үүд боомтоор нэгдүгээр сарын 11-нээс хойш 1693 чингэлэг орж ирсэн байна. Тус боомтоор өдөрт 40-50 чингэлэг орж ирдэг. Энэ тоо цаашид нэмэгдэх боломжтой талаар Замын-Үүд дэх Гаалийн газраас мэдээллээ.

Бүс нутгийн Логистикийн төв гаалийн хяналтын талбайд өглөөний 7.30-00.00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулдаг. Мөн хилээр орж ирэх чингэлгийн мэдээлэл урьд өдөр нь БНХАУ-ын Гаалийн байгууллагаас ирснээр иргэд аж ахуйн нэгжид утсаар мэдээллэдэг байна.