НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно

Бусад
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:2025/12/39/NewFolder1/noatcopy.jpg

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа хоёрдугаар сарын 19-ний 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтойг Татварын ерөнхий газраас сануулсан юм. Энэ удаагийн тохирлын супер хонжвор 10 сая төгрөг байх юм.