НЗДТГ: Маргааш иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Бусад
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:9.11/zzzzzzz.jpg

НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.

Энэ сарын өдөрлөгийг маргааш 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна. Иймд иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.