Ц.Элбэгдорж: Э.Бат-Үүл хоригдох гэж байхдаа намаа нэгтгээрэй гээд хашгирч байсныг дамжуулъя

Улс төр
UBn teamУнших: 1 мин
60
legacy:elbegdorj eronhiilogch/1.jpg

Ардчилсан намын XIII ээлжит их хурал болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ын асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Монголд болохгүй зүйлд улстөрд байдаг. Улстөрд болохгүй байгаа зүйл намыг тойроод л байдаг. Тиймээс намын тухай хуулийг өөрчлөх гээд би зүтгүүлээд чадаагүй. Улстөрийн намын даргыг дээд шүүх шийддэг энэ балмад явдлыг зогсоох хэрэгтэй. Үүнийг улстөрийн намын тухай хуулиар хориглох ёстой.

АН-ыг нэгтгэе, нийлүүлье, нэг болъё оо. Ардчиллын баталгаа болсон энэ нам хоёр юм болчихсон харагдаад байгаа учраас хүмүүс тоглоод байна. Монголын ардчиллыг устгах үйл ажиллагаа явагдаж байна. Бид хүнд өгөөш өгмөөргүй байна. Хоорондоо суугаад ярилцах хэрэгтэй байна. Хоёр талаасаа хэлэлцээд шийдмээр байна. Эргээд нэгдмээр байна. Тэгээд дарга цэргээ сонгоод дүрмийн өөрчлөлтөө хийцгээе. Шалтаг өгөх тусам дамжуулаад улстөрийн тоглолт хийгээд байна. Бид ардчиллаа устгаж болохгүй.

Э.Бат-Үүл хоригдох гэж байхдаа намаа нэгтгээрэй гээд хашгираад явсан. Сая уулзахад бас хэлж байна лээ. Энэ үгийг би дамжуулъя. Би гэрээ татан буулгаж болохгүй" гэлээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Балиар хорчинг АН дахиад толгойдоо гаргачаа юу сөнө сөнө ийм нам. Угаасаа энэ намын хөгшчүүд монголыг идэж ууж сөнөөчөөд одоо битгий давар.

  • И
    Иргэн

    Монголын үхээнц арчаагүй төр эдгээр нийгэм, төр, ард түмнийг хагаралдуулан турхирагч нарын бүх хөрөнгийг нь хурааж бүх насаар нь хорих хэрэгтэй шүү дээ. Монголын үхээнц төр эдгээр турхирагч нараасаа нэг мөсөн шуурхай шийдээд салах хэрэгтэй шүү дээ. төр, ард түмнийг хооронд нь хагаралдуулах, эмх замбраагүй байх нь Монголын үхээнц шудрага үнэнийг мөрдөх чадваргүй болтолоо ялзарсан мафын төрд хэрэгтэй байдаг юм уу.

  • З
    Зочин

    гэр хорооллын мөнгө идчихээд орон гэргүй хүмүүс та нарт хайран биш үү АНы-н балайнууд монголыг дандаа сүйрэл мөхөл рүү хөтлөх юм даа

  • З
    Зочин

    Zvgeeer l zail xorchin min

  • Ү
    Үнэн

    АН-ыг сөнөөсөн шалтгаан бол Элбэгдоржийн шунал юм шүү дээ. Ерөнхийлөгч байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж Эрдэнэтийн 49 луйварт оролцож баахан хулгай, луйвар хийснээс болж ард түмэн Элбэгдорж болон АН-ыг үзэхээ байсан. Одоо тэр хичнээн хашгираад ч АН-ыг аварч чадахгүй. Дууссан.

  • З
    зочин

    энэ эвгүй нөхөр,хүнд таалагдах гээд юу ч гэж шаана